HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.  

Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм. 

1954-1987 онд баригдсан олон талт байршилтай барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ. 

Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. 

Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ.  

Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай.  46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна. 

Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлдийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.

ХӨНДӨХ СЭДЭВ | “Түрээсийн амьдрал” бол түр зуурын асуудал биш
Шүүхийн мэдээ: Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэлийг нарын баривчилгааг өнөөдрийн 21.40-22.00 цагаас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ТОВЫГ ЗАРЛАЛАА
Хойд Солонгос дахин хогон бөмбөлөг Өмнөд Солонгос рүү илгээв
Ахмад настнуудын урт хугацааны асаргаа сувилгааны үндэсний тогтолцоог хөгжүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?