HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Дэлхийн усны өдрийг угтан “Ус ба тэгш эрх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 20

Дэлхийн усны өдрийг угтан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд өнөөдөр (2026.03.19) уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл өргөнөөр оролцов.

Хэлэлцүүлэг нь Монгол Улсын усны нөөцийн жигд хуваарилалтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хэрэгжилтийг олон нийтэд таниулахад чиглэв. Мөн ус ашиглалтын тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандууллаа.

Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел, Улсын Их Хурлын гишүүн, Усны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан нар оролцож, усны салбарын бодлого, эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, боловсролын байгууллагын усны хүртээмж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “The Nature Conservancу” байгууллагаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг онцолсон юм.

ЗГХА Усны газраас 2025 оны нийт ашигласан усны хэмжээг 682 сая м3 болсныг зарлаж, цэвэрлэсэн хаягдал усны хэмжээ 252 сая м3 болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн Усны нөөц ашигласны төлбөр 86 тэрбум, ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч орлогын хэмжээ нэмэгдсэнийг зарлалаа. 2025 он Усны элч #Голомт банк, #МСS coca cola компаниуд усны талаар хийсэн сайн туршилагуудаа танилцууллаа.

Мөн шинээр Булган гол дээр өөрийн хөрөнгөөр хөв цөөрам байгуулсан, Хар ус нуурыг сайн дураараа өдөр бүр цэвэрлэдэг, Эгийн голын цэвэрлэх ажиллагааг зохион байгуулсан 3 иргэнг Усны элчээр тодруулж, сайн үйлсийг олонд түгээлээ. Үйлдвэрүүдээс #Монос хүнс компань Усны элчээр тодорч, 30 мянган м3-ээс доошгүй усан байгуулах үүрэг амлалт авлаа. Улсын Их Хурлын гишүүн #Л.Мөнхбаягалан Усны тухай хуулийг боловсруулах, ажлын хэсгийн ахлагчийн хувиар, Монгол Улсын усны элч Төрийн Түшээгээр тодорч, Усны чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 100 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмжтэй боллоо
ФОТО | 2NE1 хамтлагийн 15 жилийн ойн зургууд
Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
GenZ АЖИГЛАГЧ | Хүний аминд заналхийлэх эмэгтэйг өөхшүүлэн баясаж буй монголчууд “угаарын хий” шиг нийгмээ хордуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?