HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Ирэх жилээс хүндэт эрчүүддээ өгөх бэлгийн сонголтоо өөрчлөх үү

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 03 сарын 18

Сурагч байхдаа гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн баяр, гуравдугаар сарын 18-ны өдрийг эрэгтэйчүүдийн баяр гэж ойлгодог байлаа. Мартаар ангийн хөвгүүдээсээ бэлэг авна. Цэргийн баяраар ангийн хөвгүүддээ бэлэг өгнө. Ангийн уур амьсгалыг халуун дулаан болгох нь гоё бөгөөд тэрүүхэн цаг үедээ “хөөрхөн” дурсамж үлддэг шиг байгаа юм. Насанд хүрсний дараа 3.8 бол олон улсын эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дугардаг өдөр. Харин 3.18 бол тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-нд Д.Сүхбаатар жанжны удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор уг өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгосон учиртайг ойлгов. 

Ямартай ч гуравдугаар сард манай нийгмийн хувьд хоёр хүйс ээлжлэн нэгнээ баярлуулдаг, бэлэг сэлт барьдаг соёл тогтсон хойно шүүмжлэх, хэрхэн яаж тэмдэглэхийг заах, эрс буруутган хориглох утгагүй. Гэхдээ нэгэндээ зориулж буй бэлэг, ширээ засалт, мэндчилгээний хандлагаас манай нийгэм эрэгтэй, эмэгтэй хүнд хэрхэн ялгаатай хандаж байгааг харж болно. Өнөөдрийн хувьд зарим дэлгүүрийн бэлэг гэж нэрлэсэн бүтээгдэхүүний сонголт эрчүүдийн эгдүүцлийг хүргээд авлаа. 

Шар айргийг танкны хэлбэрт оруулан гоёлын туузаар боожээ. Хоёр литрийн шар айргийг шууд иддэг адууны махтай нийлүүлэн “бэлгийн багц” гэж нэрлээд, хямдрал зарлажээ. Болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ яагаад эрчүүдэд мах чанаж өгөөд ганц юм задлах, цуйван сэгсэрч өгөөд нэг үнээ тойруулах төдийхнөөс өөр баярлах сонголт өгдөггүй юм бол. Эрчүүд гэхээр л архи уудаг, тамхи татдаг, мах иддэг гэсэн явцуу ойлголт газар авсан гэдгийг дэлгүүрийн лангуу, рестораны цэс, мэдиагаар цацагдаж буй контентууд тодорхой харуулна. Цахим орчинд ч “архи л уудаг гэж бодсон юмуу, баярлуулахгүй юм гэхэд доромжлохгүй байгаач ээ, бэлэг өг гэж гуйсан биш дээ, бөөн архичин байгаа биш дээ гэх зэргээр дургүйцлээ илэрхийлсэн залуус олон байв. Нэг цаг пс тоглох уу, нэг лааз шар айраг уухуу гэдгээ сонгож чадахгүй байна. Бүх баярыг ингээд юу ч болоогүй юм шиг тэмдэглээд сурчихвал тийм ээ. Мэндчилгээ ирээд байна, бэлэг сэлт нь яав аа. Хоолны өдөрлөг шиг баахан пицца, тахиа л байна даа. Эхнэр карт аваад гарлаа, ямар бэлэг авах бол оо. Зөндөө цэцэг, шоколад авчихаад оймсон баглаа өгөөд байхдаа яахав дээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд гурван кактус зарагдсан байна” гэсэн марзан сэтгэгдлүүд хөвөрсөөр. Хөгжилтэй мэт боловч бодит байдалтай нэг их зөрөхгүй байх. 

Эрэгтэйчүүдийн сэтгэл зүй, нийгэмд эзлэх байр суурь, ачаалал, үүрч яваа хариуцлага гээд шийдэл эрсэн олон асуудал бий. Гэсэн ч олон нийт тэр болгон анхаарал тавьдаггүй. Өөрсдөө ч эрхийнхээ төлөө дугарч, асуудлаа яриад явах нь ховор. Ерөөсөө л мөнгө олж ар гэрээ авч явах ёстой гэдгээс өөр дүргүй шахуу эрчүүд салбар бүрд “ёо” гэж хэлэх эрхгүй зүтгэж буй. Жилдээ нэг удаа нэгдсэн байдлаар баярын уур амьсгал орж, хамт олон гэр бүлээсээ хүндлэл, халуун дулаан үг, урам зориг авах өдөр нь өнөөдөр болов уу. Тэрнээс учиргүй бэлэг сэлт, баярын ширээ нэхээд байхыг мэдэхгүй юм. Эх орноо, гэр бүлээ хамгаалж яваа эрчүүд өөрөөрөө бахархаж, хамгийн сайхан үгсийг хүндлэл, хайртай хамт мэдэрдэг өдөр нь “Монгол цэргийн өдөр” байгаасай. 

НЭМҮТ | Сахар, давсыг тохируулан хэрэглэх таван зөвлөмж
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулав
ФОТО | Тусгай хэрэгцээт иргэдийн Халловийн костюм санаа
Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
G-Dragon, Lee Joo Yeon нарын харилцааны цуурхалд хариу өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?