HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

В.Зеленский “Оростой хийж буй дайн зарим хүмүүсийн бодож байгаагаас хурдан дуусна” гэв

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 26

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хийж буй дайн зарим хүмүүсийн бодож байгаагаас хурдан дуусна гэж мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын ABC News телевизэд “Бид бодсоноосоо илүү энх тайванд ойр байна гэж би бодож байна. Украин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг мөргөлдөөнийг зогсооход түлхэж чадна, гэхдээ Киев “хүчтэй байр суурь”-аас гарч ирвэл Украины армийг хүчирхэгжүүлэхийг барууны холбоотнууддаа дахин уриалж байна” гэж ярилцлага өгчээ.
Владимир Зеленский энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх, барууны холбоотнууд, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарт “ялалтын төлөвлөгөө” гэж нэрлэсэн зүйлээ танилцуулахаар АНУ-д ирээд байна.

Айлчлалын өмнө хийсэн мэдэгдэлдээ: Зеленский төлөвлөгөөндөө цаашид зэвсэг хандивлах, Оросыг энх тайвныг тогтооход тулгах дипломат хүчин чармайлт, 2022 онд бүрэн хэмжээний түрэмгийллийн хариуцлагыг Москвад хүлээлгэх зэрэг багтсан гэж мэдэгджээ.

Зеленский ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа түүний ялалтын төлөвлөгөө нь Оростой хэлэлцээр хийх тухай биш, харин "дайныг зогсоох дипломат арга замд хүрэх гүүр" байна гэж хэлсэн.

Мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины төлөвлөгөөний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Орос улс болгоомжтой хандаж байна” гэж мэдэгдээд “Оросын зорилго биелэхэд л мөргөлдөөн дуусна” гэж нэмж хэлэв.

Зеленский барууны орнуудаас Украинд ОХУ-ын гүн рүү цохилт өгөх алсын тусгалын пуужингийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг хөнгөвчлөхийг зөвшөөрч өгөхийг нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Түүнийг энэ долоо хоногт АНУ-д айлчлах үеэрээ дахин хүсэлт өгөх төлөвтэй байгаа аж.
Ням гарагт Байден Украинд ногоон гэрэл асаах эсэхээ хараахан шийдээгүй байна гэжээ. Зеленский ABC-д өгсөн ярилцлагадаа “Хүн бүр Байденыг харж байгаа, бид өөрсдийгөө хамгаалахын тулд ч энэ нь хэрэгтэй байна. Тиймээс АНУ шийдвэр гаргах хэрэгтэй” гэж хэлэв.
Зеленский лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нартай уулзах юм.

BTS хамтлагийн гишүүн Жин цэргээс ирээд мянган шүтэн бишрэгчээ тэвэрлээ
ТУУЛЫГ ХЭН ӨМГӨӨЛӨХ ВЭ
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЗОАН ХАНЬ ДАМТАЙ УУЛЗЛАА
29 настай эр өсвөр насны сошиал одын дүрд хувиран насанд хүрээгүй охидод бэлгийн мөлжлөг үйлддэг байжээ
“Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?