HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 16

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барих Түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гүйцэтгэгчээр техникийн шаардлага хангаж хамгийн бага үнийн санал ирүүлж шалгарсан БНХАУ-ын “Зонгтиан Фотоволтиак Технологи” компани болон “Жиансу  Зонгтиан Технологи” компаниудын түншлэлтэй /2026.03.16/ өдөр  гэрээ байгууллаа.

Түншлэлийн гэрээг байгуулах үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, “Зонгтиан Фотоволтиак Технологи” компанийн Ерөнхий менежер Гу Жинчень, Жиансу  Зонгтиан Технологи” компанийн төслийн захирал Миао Шиаонан нар оролцлоо.

Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16000 гаруй ажиллагсадтай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг. Монгол улсад баригдсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. 

Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж, нийт санхүүжилтийн 40 хувийг АХБ-аар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл.

Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж  хариуцан хэрэгжүүлнэ. Тус гэрээний дагуу гэрээг байгуулснаас хойш 300 хоногт багтаан ашиглалтад оруулах юм байна.

Мянгад суманд хэрэгжих төсөл нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас баригдаж буй 5 дахь эх үүсвэр. Төслийн хүрээнд өмнө нь 2022 онд Завхан аймгийн Алдархаан суманд 5МВт, Говь-Алтай аймгийн Алтай суманд 0.6МВт, 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10МВт, 2024 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10МВт нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг ногоон эрчим хүчээр хангахад томоохон хувь нэмэр оруулж байна.

Баруун бүсийн хувьд эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эрчимтэй нэмэгдэж,  2024 онд ОХУ-аас  229.8 сая кВт.ц, 2025 онд 264.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортлосон байна. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц ЦЭХ үйлдвэрлэснээр ойролцоогоор 17 хувиар импортын ЦЭХ-ийг бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой. Мянгад нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох хэмжээ 17.1 хувиар бууруулах ач холбогдолтой төдийгүй жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

Ийнхүү дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр хэрэглэгчдийн эрчим хүчний найдваржилт, шинэ холболтын боломж нэмэгдэнэ.Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.

СПОРТ | Цэргийн баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ
ОБЕГ: Утаажилтын бүсээс 1,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав 
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР | БИД ЯАГААД АМАРДАГ ВЭ
“Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна
640 суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?