HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР | БИД ЯАГААД АМАРДАГ ВЭ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 06 сарын 11

Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож буй учир бид бүх нийтээр амарч байна.

Зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг энэ өдөр Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм. Энэ өдөр нь бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Их дүйчин өдөр цээрлэх ёсон

Бурхан багшийн Их дүйчин өдөр арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолсон. Тэрээр “Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

Монголчууд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр жил бүр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэл, хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой тэмдэглэдэг.

Энэ жилийн эл өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэж, орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулна. Нийслэлийн төв талбайд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл илэрхийлэх, “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуусын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” болно.

ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН АРГУУД
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ
ХХ зууны шилдэг роман “Тунгалаг Тамир” франц хэлээр хэвлэгдлээ
Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?