HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 10

Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.

Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.

Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэллээ.

Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографын аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2,4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгч хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.

Эмнэлгийн засаглал менежментийг сайжруулах чиглэлээр төслийн зөвлөх баг болох Интермед эмнэлэгт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудыг эмнэлгийн менежмент, чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр танхим болон ажлын байрны сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулсан бөгөөд авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болжээ. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах fire wall төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурилуулсан байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 2024-2026 оны хооронд хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслийг орон нутагтаа татаж санаачилсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хариуцлагатай ажиллаж төслийн үр дүнгээ харсан орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон, хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, монгол айлын элэг бүтэн амьдралд үр өгөөж, үр нөлөөгөө хэдэн арван жилээрээ тасралгүй өгөх ажлыг санхүүжүүлэн ажилласан Азийн хөгжлийн банк тэдний хамт олонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн баяр хүргэж талархал илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтөн байгуулах бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болохыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон хэлэв.

Орон нутгийн, анхан шатны буюу үүдэн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, шинэ шатанд гаргах Азийн хөгжлийн банкны төсөл ирэх гурван жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжих тул төсөл хэрэгжүүлж буй орон нутгийнхан, эрүүл мэндийн байгууллагынхан маш хариуцлагатай байж төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийснээр Увс аймаг дахь ажлын томилолт өндөрлөв.

21 аймагтаа хүрч ажиллах зорилготой Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгуудад ажиллаа.

Увс аймаг, Улаангом хот

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Бид өөрсдөө хөгжиж, ухамсарлахгүй бол хүсээд байгаа сайхан ирээдүй улам л алсрах биз ээ…
Францад 15-аас доош насныхны сошиал хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна
ТАНИЛЦ | Парисын их дуулгад зодоглох Монголын 12 жүдоч
С.Зулпхар: Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн үндэс тавигдсан, цаашид гүнзгийрүүлэх хэрэгцээ бий
Онцгой байдлын алба хаагчид дата анализ боловсруулах ур чадварт суралцаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?