HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Францад 15-аас доош насныхны сошиал хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 27

Францын Засгийн газар 15-аас доош насны хүүхдүүдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөл нь хүүхдүүдийг цахим орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Засгийн газрын зүгээс TikTok, Instagram, Snapchat зэрэг сошиал платформуудыг 15-аас доош насныханд ашиглуулах тохиолдолд эцэг эхийн заавал зөвшөөрөл шаарддаг болох, мөн хэрэглэгчийн насыг баталгаажуулах зохицуулалтыг хуульчлах санал дэвшүүлээд байна. Үүний зэрэгцээ насны шалгалтыг хангалттай хэрэгжүүлээгүй сошиал платформуудад торгууль ногдуулах асуудлыг ч хэлэлцэж байгаа юм.

Францын эрх баригчид сошиал сүлжээ нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, кибер дээрэлхэлт, өөрийгөө гэмтээхтэй холбоотой агуулгад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолж байна. Иймд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор сошиал орчинд төрийн зохицуулалт, хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Одоогийн байдлаар уг зохицуулалт нь 15-аас доош насныхны сошиал сүлжээг бүрэн хориглох бус, эцэг эхийн хяналт, платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд хуулийн төслийг парламентын түвшинд хэлэлцэж эхлээд байна.

Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
Алба хаагчид хувь хүний хөгжлийн талаарх сургалтад хамрагдаж байна
Энэ оноос “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт” мөрдөгдөнө
ЦЕГ: Хүүхдийн утас дээрэмдсэн этгээдийг илрүүллээ
“Хархорум-2025” олон улсын кино наадмыг амжилттай зохион байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?