HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Бид өөрсдөө хөгжиж, ухамсарлахгүй бол хүсээд байгаа сайхан ирээдүй улам л алсрах биз ээ…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 27

Сэтгэл хоргодох гоё сайхан зүйлс дүүрэн болохоор эх орондоо амьдрахаар зориг гарган буцаж ирсэн ч сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэлтэй, засаж сайжруулмаар зүйлсийг бишгүй анзаарлаа. Нэгдүгээрт хотын соёл бол анхаарахаар болсон хүнд сэдвийн нэг болжээ. Гадуур явж байхад хэн дуртай нь хүссэн газраа бие засаж, нус цэр, хогоо хаях юм. Нэмээд хүний биед санаатайгаар дураараа хүрдэг. Автобусанд явж байхдаа хэд хэдэн удаа маш бүдүүлэг хүмүүстэй таарсан. Бүр автобуснаас буух үед бөгснөөсөө хүртэл базуулж байсан. Үнэхээр хүмүүс ийм бүдүүлэг, ийм хүний эрхийн мэдрэмжгүй байгаа нь айдас хүргэм…

Хоёрдугаарт жижиг боловч баруун гарын дүрмээр явдгийг дадал болгочихвол их хэрэгтэй санагдах юм аа. Ядаж гарцаар гарах, явган хүний замаар зорчих үед нэгэнтэйгээ мөргөлдөх аюулгүй.

Гуравдугаарт үйлчилгээний соёл. Ээ бурхан минь, хамаг сайхан зангаараа байсан ч зарим газрын хүмүүс үнэхээр байдлыг хэцүү болгодог. Үйлчлүүлэгч хаан биш ч хэн хэндээ найрсаг хандах нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ уг нь…

Дөрөвдүгээрт амьдарч байгаа газар, алхаж яваа орчин маань дэндүү шороо тоос ихтэй. Анхнаасаа стандарт гэж зүйлийг мөрддөггүй, баримталдаггүй хүмүүс хийгээд тэрийг нь тоох ч үгүй хүлээж авдгийн балгаар бид ямар ч ногоон байгууламжгүй орчинд аж төрж байгаа нь үнэхээр харамсалтай.

Ингэн ингэн хотод байж байснаас орон нутагтаа очиж ажиллаж, амьдаръя гэхээр тэнд ч бас асуудал бий. Ажлын байр байхгүй, цалин бага, дэд бүтэц муу…

Ер нь тэгээд төрийн бодлогоос гадна иргэд бидний ухамсар өөрчлөгдөж байж эх орон маань илүү сайхан болно гэдгийг л сайн ойлгож байна даа. Миний дээр дурдсан болон дурдаагүй үлдээсэн агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлуудад шийдвэр гаргагчдын хувь нэмэр том нөлөөтэй ч нөгөө талд иргэд бид өөрсдөө хөгжиж, ухамсарлахгүй бол хүсээд байгаа сайхан ирээдүй улам л алсрах биз ээ…

Б.ПҮРЭВЦЭЦЭГ

Монгол дарханы бүтээл дэлхийн томоохон шатрын музейд залрав
ЭМЯ | Ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит спортын ЗУРГААН төрөлт  “Health cup – 2025″ тэмцээний хөтөлбөр
Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
Сурагчдын зуны амралт эхэллээ хүүхдүүд ээ, “ЗӨВ ДАДАЛ”-ыг хэвшил болгоцгооё
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?