HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 05

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт өнөөдөр Говь- Алтай аймагт үргэлжилж байна.

Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна.

Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх нь 77.3 байгаа бол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байна.

Аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын эхний гурван шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар болон осол гэмтэл орж байна. Сүүлийн жилүүдийн дунджаар жил бүр зүрх судасны өвчний улмаас 120-130, хорт хавдрын шалтгаантайгаар 90 орчим хүн нас барж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 121 шинэ тохиолдол бүртгэгдэж, 65 хүн уг өвчний улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 676 хүн манай аймагт хорт хавдартай гэж оношлогдоод байгаа гэдэг мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарсайхан танилцуулав.

Хавдрын өвчлөлийг эрхтнээр нь авч үзвэл элэгний хавдар 39, ходоодны хавдар 20, уушгины хавдар 10, улаан хоолойн хавдар 8, бүдүүн гэдэсний хавдар 6 тохиолдол бүртгэгджээ.

Мөн зүрх, судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архаг өвчний хяналт сул байх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлов. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаант өвчлөл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байгаа тул зам тээврийн осол, ахуйн осол, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдлаа.

Орон нутаг, эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж хамтран ажиллах нь тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд маш чухал эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг цөөнгүй аймгийн жишээ харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Говь алтай аймаг жил бүрийн төсөвтөө 1.7 тэрбум төгрөгийг суулгаж Нэгдсэн эмнэлгийнхээ урсгал зардлыг төлдөг нь орон нутгийн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг ийм жишгийн тогтоосон аймгуудын удирдлагуудад Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлэв. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн удирдлага нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлд анхаарч тогтмол ажиллаж өнгөрсөн жилийг Эрүүл мэндийг дэмжил жил болгосон нь үр дүнгээ өгч хавдрын болон осол гэмтлийн шалтгааант нас баралтыг бууруулсан бодит үр дүнг үзүүлжээ.

Говь-Алтай аймгийн 14 сум шүдний кабинеттэй болсон байна. Гол нь хүний нөөц, эмчийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ заавал эмчтэй байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны эмчийг сумдын дунд ажиллуулж болох зэрэг чиглэл өгч эрүүл мэндийн байгууллагын сайн менежерийн ур чадвар чухал гэв.

Өнөөдөр үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар төлөвлөөд байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаа
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болж, зарлан мэдээллийг өргөжүүллээ
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 149 медаль хүртлээ
Бүтээн байгуулалт | Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?