HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” АЯН ЭХЛЭВ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 16

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд осол гэмтлийн шинэ тохиолдол 153.365 бүртгэгдсэнээс 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал юм.
ДЭМБ-ын статистик мэдээллээс үзвэл, осол гэмтэл болон хүчирхийллийн улмаас дэлхий дээр таван секунд тутамд нэг хүн, жил бүр нийт 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцлон тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассемблейн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т осол гэмтлээс урьдчилан сэргийлж 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг улс орнуудад зөвлөсөн. Энэ дагуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод зонхилон  тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхи оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах ажлыг үндсэн зорилтын нэгээр тодорхойлсон байдаг.

Усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн
“НИССАН НАВАРА, СУЗУКИ ЖИМНИ” ЗАГВАРЫН 40 АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?