HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 12

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг олон төрөлжүүлэх төслийн нэг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр барьж буй дүүжин замын тээвэр төслийн байршилд ажиллаж байна. Төслийн хамгийн өндөр 42 метр цамхгийг өнөөдөр суурилуулж байна. Ирэх оны зургаадугаар сард бүх цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард бүх кабины угсралтыг хийгээд, арваннэгдүгээр сард буюу одоогоос нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ. Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон нийтийн тээврийн шугам байдаггүй. Оргил ачааллын үед Яармаг, Нисэхээс төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 орчим мянга байна. Дүүжин замын тээвэр нь цагт 2400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Мөн дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбогдоно.

Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ. Дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгжийг тусад нь байгуулна. Мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж бэлтгэнэ. Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй боловч нийтийн тээвэр төдийлөн явдаггүй чиглэл болох Маршаллын гүүрний зүүн хойноос буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруунаас И-Мартад нэг буудалтай, Шангри-Ла төвийн баруун тал хүртэл явуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа.

Франц улсын нэн хөнгөлөлттэй зээл нь 0.0076 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай буюу хүү маш багатай. Тиймээс төслийн үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьж ажиллаж байна. Дүүжин замын тээврийг нийтийн тээврийн төрлөөр хүлээн зөвшөөрсөн улсууд байдаг. Манай улсын хувьд нийтийн тээврийн нэг төрөл болгож хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын мега 18 төслөөс 11 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд долоон төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хийгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг зэрэг олон төрлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж буй онцлогтой.

Харин дүүжин замын тээвэр төслийн ерөнхий гүйцэтгэгч Францын “Пома групп” нь барилга угсралт, механик угсралтын ажилд монголын үндэсний компани “Моннис инженеринг” ХХК-тай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Пома групп” нь олон улсад дүүжин замын тээвэр, уулын спорт, аялал жуулчлал зэрэг чиглэлээр 35-40 төсөл зэрэг удирдан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр Яармаг–Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 204 хороо тус бүрд тохижилтын ажил хийж байна
Женни “Миний нэр Габриел” реалити шоуны Мариягийн дүрд тоглоно
ӨНӨӨДӨР | Нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?