HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Янжуур үйлдвэрлэлийн дэлхийн ноён компаниуд өнөөдөр ч никотины хэрэглээг удирдсаар байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 03 сарын 05

Янжуурын лобби, вейпны лобби гэж байхгүй. Тэд чинь нэг “толгойтой” 

Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөх гэж байгаатай холбоотой цахим орчинд янжуур тамхиныхан, вэйп тамхиныхан хэмээн хоёр талд хуваагдан маргаж буй.

Гэвч үнэн хэрэгтээ янжуурынхан, вэйпнийхэн гэсэн ойлголт дэлхий дээр байхгүй ажээ. Тодруулбал, бүх төрлийн тамхины бизнес дэлхий даяар нэг толгойтой, хоёр гартай буюу нэг л том бүтэцтэй болсныг дараах хүснэгтээс харж болно. 

Тамхи үйлдвэрлэгч томоохон компаниуд

#Янжуур үйлдвэрлэгч топ компаниудВэйп үйлдвэрлэгч том компаниуд
1Philip Morris International IncPhilip Morris International
2British American Tobacco PlcRELX International
3Altria Group IncBritish American Tobacco Plc
4Japan Tobacco IncJapan Tobacco Inc
5ITC LtdShenzhen Smoore Technology
6Imperial Brands PlcImperial Brands Plc

Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн тамхи хөгжихөөс өмнө уламжлалт тамхи үйлдвэрлэж байсан дэлхийн тамхины зэх зээлийн гигантууд хүүхэд, залуучуудын дунд өргөн тархаж байгаа электрон тамхи, вейпийг мөн хөгжүүлж, хөрөнгө оруулж буюу эзэмшлийн хувьд нэг болж байгаа юм. 

Дээрх хүснэгтэд харуулсанчлан дэлхийн янжуурын зах зээлд нэгдүгээрт бичигддэг Philip Morris International Inc компани өнөөдөр электрон тамхины зах зээлийн 10 хувийг дангаар эзэлж байна. Зөвхөн Philip Morris International Inc, British American Tobacco Plc электрон тамхины үйлдвэрлэлийн 35 хувийг хангаж байгаа юм. 

Нэг ёсондоо янжуур үйлдвэрлэлд ноёлж байсан компаниуд өнөөдөр ч дэлхий нийтийн никотины хэрэглээг удирдсаар байгаа ажээ. 

Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчид тамхины хяналт, зохицуулалтын бодлогыг чангаруулагчдын эсэргүүцэхдээ “Янжуурын лоббичин” эсвэл “Вейпний лоббичин” гэж цоллож иргэдийг төөрөгдүүлэх замаар пиараа хийдэг аргатай. 

Яг үнэндээ вейп, электрон тамхи нь уламжлалт янжуур тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж сурталчилдаг ч энэ нь дахиад никотины гүн хамааралтай болохоос гадна хүүхэд, залуусын хэрэглээг тэлсээр байгаа учраас дэлхийн 82 улс хуулийн ямар нэгэн зохицуулалтад оруулаад байгаа бол Монгол Улс ямар ч зохицуулалтгүй үлдсэн орнуудын нэг болоод байгаа юм. 

Нөгөөтэйгүүр Монгол Улсын бүх төрлийн тамхины импорт тасралтгүй өсөж байна. Хэрэв янжуур тамхинаас гараад электрон тамхи татдаг гэх вейп импортлогчдийн сурталчилгаагаар бол янжуур тамхины импорт буурах ёстой байтал Монголд 2020-2024 онуудын тамхины импортын дүнг харвал янжуур тамхины импорт 20 хувь, электрон тамхины импорт 174 дахин өссөн буюу бүх төрлийн тамхины импорт тасралтгүй нэмэгдэж байгаа нь нэг нэгнээ нөхөх бус тамхичдын зах зээл л улам томорч байна гэсэн үг.

Эх сурвалжууд:

  • https://www.gminsights.com/pressrelease/e-cigarette-market
  • https://www.globaldata.com/companies/top-companies-by-sector/consumer/global-tobacco-companies-by-market-cap/
БИТҮҮЛЭХ ЁСОН | Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай
ДЭЛХИЙГ БҮРХСЭН МИКРОЛАСТИКИЙН АЮУЛ
Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв
Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо
БЗД-ийн 14-р хороо энэ ондоо багтаж шинэ сургуультай болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?