HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 06

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, дэд дарга Н.Наранбаатарын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элчин сайд Сандра Шүфани болон тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал Кэн Ингланд нарыг өнөөдөр (2025.06.06) хүлээн авч уулзлаа. Хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням  уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Канадын парламентын 45 дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд, удахгүй шинээр байгуулагдах Канад-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй цаашдын хамтын ажиллагааны олон талт санаачилгыг хуваалцахдаа таатай байх болно хэмээн уламжиллаа. Үргэлжлүүлэн, тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан, таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, энэ хүрээнд өөрийн ахалж байгаа зарим ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн явц өргөтгөсөн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байгааг дуулгаад, Канад Улсын цахим засаглал, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах сайн туршлагын хүрээнд санал солилцсон юм. 

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулсан Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Канад Улсад ажиллахдаа салбарын хууль тогтоомж, дэвшилтэт арга зүйг судалж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлсэн талаар дурдав. Уулзалтын үеэр Канадын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, үүн дотроос мэргэжлийн төрийн албыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг онцоллоо. Цаашид хөдөө аж ахуй, боловсрол, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг төрөлжүүлэх  нь харилцан ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдсэн юм.  Элчин сайд Сандра Шүфани, манай хоёр орон уур амьсгалын онцлог, эдийн засгийн бүтцээсээ эхлээд ижил төстэй талууд олон гэдгийг тэмдэглэхийн сацуу эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг тодотгосон юм.Уулзалтын төгсгөлд, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дэд дарга Н.Наранбаатар Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буйгаа дурдаад, хуулийн шинэчилсэн найруулга нь гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж буйг онцоллоо. Тэрбээр, дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын тоонд орох Канад Улсад зохион байгуулагддаг олон улсын чуулга уулзалтад оролцож,  салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдох судалгааны хүрээнд хамтран ажиллах боломжтойг мөн илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Ерөө сумын “Их-Алт” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Л.ЭНХ-АМГАЛАН: Сурагчид энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал
Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?