HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

БИТҮҮЛЭХ ЁСОН | Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 02 сарын 08

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн <<Лавай>> хэмээх өвлийн адаг сарын гучны буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг буюу хуучин оны битүүрэн хангирсах өдрийг тэмдэглэхийг хэлнэ.

Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай. Урьд хэрэлдэж, эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч эв эеэ засдаг.

Лавай сарын хорин есөнд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хот хороогоо засч, хог буртгийг нь цэвэрлэдэг. Мал адгуусны сэг зэм өвдөл цөвдлийг хүртэл булж далдалдаг.

Эмэгтэйчүүд эл өдөр исэг цагаагаа бэлтгэж үдээс хойш ширээндээ идээ будаагаа засаж тавьдаг. Эрэгтэйчүүд нь хүлэг сайн морьдоо барьж, хур дэлийг нь сумлан засч, тоног баавар нь гялалзсан шинэ эмээлээ зэмдэг учиртай. Хоточ сайн нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл шинэтгэн сольдог.

Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана шарилж тавьж, муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан тавьдаг.

Битүүний орой шинэ дээлээ өмсцгөөж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр ширээгээ засч битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, мөн галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүгэтэй эхэлж барьдаг ёстой. Ингэж битүүлж эхлэхэд аав, ээж, ах дүү, хөвгүүд, бэргэд эрэмбэ дараалан сууж цөм товч бүчээ бүрэн товчилж малгайгаа өмсөж ёсолдог. Тавиас дээш насанд архи хүртээдэг учиртай.

Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайн түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж, гургалдайгаа нар зөв ороож, сэмжээр бүтэн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж битүүлдэг.

Битүүний орой бууз жигнэж, банш чанаж, мөн шөлний будаа хийж, гурав тогоолон айл хөршийнхөндөө хүүхэд багачуудаар бууз банш хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж, тэр бууз банш таарсан хүн ирэх жилд олз омогтай явахыг бэлгэшээдэг. Хүний өөрийн хүүхэд багачуудад мөч махаар хувь хишиг хүртээдэг.

Битүүний орой:

Сайхан битүүлцгээж байна уу гэсэн өлзий бэлгэтэй сайн сайхан үгс хэлэлцдэг. Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний эцэст үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нуух, хорол зэндмэнь эзлүүлэх зэргээр тоглодог.

Арьяасүрэн Ч., Нямбуу Х. Монгол ёс заншлын их тайлбар толь / Ред. Г.Чингэл;.- УБ.: 1992.- 779-782-р тал.

Эх сурвалж: nationallibrary.mn

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв
Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 448 хүүхэд байна
Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
ЦХИХХЯ-наас 2025 онд дараах гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна
ECONOMY | Монгол Улсад уран олборлох, экспортлох нь…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?