HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өвлийн паралимпын “Милан Кортина-2026” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 02

“Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Ёслолын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, яамны газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн Тамир Спортын Улсын Хорооны дарга Э.Билэгт, Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон зэрэг албаны хүмүүс оролцлоо. Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд наадмын тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно.

Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно.

Тамирчдад хандан УИХ-ын гишүүн, сайд Ч.Ундрам: “Та бүхэн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа энх цагийн баатрууд, Монгол түмний бахархалт хөвгүүд юм… хэмээлээ. Мөн наадамд эрх авахын тулд олон жил хичээллэн, оролцох болзлоо хангасан баг тамирчдадаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн мандуулахыг ерөөн наадмын нээлтийн ёслолд өмсөх болон бэлтгэлийн хувцсыг нь баг тамирчдадаа гардуулан өглөө.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардууллаа. Арга хэмжээний үеэр Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тамирчны тангаргаа өргөлөө. “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн ахлагч, Монголын пара гүйлтийн цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинхандад Монголын Үндэсний паралимпын хорооны туг далбааг МҮПХ-ны ерөнхийлөгч Ч. Чимэд-Отгон гардуулах үйл ажиллагаа мөн энэ үеэр явагдлаа.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас хамгийн анхлан тамирчин Н.Сүхбаатар оролцож байсан бөгөөд тэр бээр 20 жилийн өмнөх Италийн “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байжээ. Монголын тамирчид өвлийн паралимпын наадамд 2006 оноос эхлэн таван удаа оролцсон бөгөөд цанын тамирчин Б.Ганболд хамгийн олон удаа буюу 4 дэх олимп, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар нь паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Анх 1976 оноос явагдсан өвлийн паралимпын наадамд Монгол Улс одоогоор хараахан медаль хүртээгүй байгаа ба энэ удаа өвлийн Паралимпын наадам зохиогдож эхэлсний түүхт 50 жилийн ой тохиож буй юм.

“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
ШӨХТГ: 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэв
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардууллаа
Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?