HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
АнгилалгүйУлаанбаатарт

НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 07 сарын 21

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орно. Энэ хүрээнд нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

“Гантоонот констракшн” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ “Барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар агааржуулалт, бетон цутгалтын ажил бүрэн дууссан, чулуун хавтангийн ажил 90 хувьтай байна. Мөн дотоод засал чимэглэл болон анги, танхимын будгийн ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Ирэх долоо хоногтоо багтааж гадна тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц “2025-2026 оны хичээлийн жилд шинэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө гаргасан. Тиймд, есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахын тулд барилгын компанид шаардлагатай зүйлсийг албан бичгээр хүргүүлэх зэргээр барилгын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хамтарч, шуурхай ажиллаж байна” гэлээ.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай юм. Мөн стандартын дагуу гүйцэтгэж, төлөвлөгөөт хугацаанд улсын комист хүлээлгэн өгөхийг нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын АНХААРАЛД
Victoria’s Secret шоунд оролцсон анхны трансжендер сахиусан тэнгэрүүд
“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд хотод нэн шаардлагатай мэргэжлээр Герман улсад сургана
+SPECIAL | Томчууд “ИЙМ БАЙВАЛ ГОЁ”
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?