HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 31

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” сэдвээр хичээл зааж буй багш нарыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газартай хамтран өчигдөр /2025.10.30/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар нээсэн ба ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар,  хошууч генерал О.Үржин, Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр болон ОБЕГ, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас зочин багш нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм. 

“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс”(1 кредит) хичээлийн нэгдсэн хөтөлбөр, арга зүй, үнэлгээг боловсруулж, багш нарыг чадавхжуулан их, дээд сургууль, МСҮТ, коллежид сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлэгт тус хичээлийг зааж байгаа нийт 64 эрдэмтэн, судлаач, багш нар хамрагдан мэдлэг, чадвараа бататгалаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн өртөг багатай арга бол сургалт, бэлэн байдал юм. Дэлхий дахинд 2014-2024 онд 100 мянган хүн тутамд ногдох нас баралт зарим бүсэд буурсан ч Ази, Номхон далайд өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ бүсийн орон болохын хувьд бид эрсдэлийн боловсролыг иргэн бүрийн суурь чадварын нэг болгох стратегийн шаардлагатайг илтгэсээр байна. Та бүхэн зөвхөн хичээл заадаг хүмүүс бус-аюул эрсдэлийг тооцоолж чаддаг, бэлтгэлтэй нийгмийг бүтээдэг багш нар. Ирээдүйд аюулыг даван туулах чадвартай иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх эрхэм зорилгод нэгдсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн(2023) найруулгад “Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухааны агуулгыг заавал тусгах” гэж хуульчилсан нь энэ ажлын эрх зүйн үндэс болж байна.

Сургалт, хэлэлцүүлэг онол, хэлэлцүүлэг, дадлага ажил хосолсон аргаар өрнөсөн. Тодруулбал “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийн  суурь, хэрэгцээ”, “Гамшгаас хамгаалах сургалтын бодлого, нэгдсэн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх боломж”, ”Гамшгийн эрсдэлийн ойлголт ба эрсдэлийн үнэлгээ”, “Гамшгаас хамгаалах талаар Монгол Улсад төрөөс баримталж буй бодлого, зорилт”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал”, “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийн жишиг хичээл, хичээлийн туршлага, оюутнуудад тулгардаг нийтлэг алдаа, багш нарын анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавигдсан. Мөн газар хөдлөлтийн симуляцийн өрөөтэй танилцаж, дадлагад хамрагдсан юм. Энэхүү хэлэлцүүлгээр хичээлийн нэгдсэн жишиг хөтөлбөр, үнэлгээний арга зүй боловсруулах үндсийг тавих, багш нарын туршлага, хэрэгцээ, санал санаачилгыг нэгтгэх, цаашдын хамтын ажиллагааны бодит суурь баримт бичгийг боловсруулах зорилготой юм. 

Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ
ЭРТ ИЛРҮҮЛЭГ | 6-17 насныхан сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ зэрэг зургаан үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой
Монгол, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв
“Монгол шуудан” компанийн нэрийг ашигласан хуурамч мессеж болон дуудлагаас сэрэмжлээрэй
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?