HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНТУ-Д ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧИДТАЙ ЦАХИМААР ХОЛБОГДОВ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 02 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдлоо.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэсэн юм.

Монгол Улсын баг нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.

Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, хамтран ажиллаж байгаад БНТУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагууд Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр уламжлав.

Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Эх орон, ард түмнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа багийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Манай улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг захив.

Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна.

Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна.

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
Биеийн тамир, спортын салбарын ээлжит Улсын зөвлөгөөн Дархан хотноо зохион байгуулж байна
“ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй сургууль арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий сайд Г.Занданшатар эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Орд” компанийн үйл ажиллагаатай танилцав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?