HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

2025 онд–Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчил 45.3 хувиар өсжээ

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 06

Улсын хэмжээнд 2025 онд нийт 4,831,351 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.505.717 буюу 45.3 хувиар өссөн байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн  93.2 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 3.1 хувь нь “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах”, 0.7 хувь нь “Автотээврийн тухай хууль зөрчих”, 0.4 хувийг “Хүний биед халдах”, 12,871 буюу 0.3 хувийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил хамгийн их байна.

Зонхилон үйлдэгддэг дээрх зөрчлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 4,503,272 бүртгэгдсэн нь өмнөх жилээс 56.2 хувиар, “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил” 149,628 бүртгэгдсэн нь 31.5 хувиар өсөж, “Авто тээврийн тухай хууль зөрчих” зөрчил 35,111 бүртгэгдсэн нь өмнөх оноос 35.6 хувиар буурчээ.

Зөрчлийн улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 127,4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 57,6 тэрбум төгрөг буюу 45.2 хувийг нөхөн төлүүлж, хохирлын нөхөн төлөлт өмнөх оноос 18.2 хувиар өсжээ.  

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 5,809 шийдвэрийг хүчингүй болгосноос 30.8 хувийг мөрдөх байгууллагад шилжүүлсэн, 20.1 хувьд нь шийтгэл оногдуулсан, 25 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлсэн.  

Мөн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар 5,305 дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлж, 9,713 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн ажилласан. 

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр шалгалт 427, судалгаа 203, танилцах ажил 103 удаа хийж, 16,668 зөрчил илрүүлэн, прокурорын шаардлага 229-г бичиж, 274 хүнд сахилгын арга хэмжээ авахуулж, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагад 553 мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг тооцсон.

Төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, үр ашигтай болгох, зөрчлийн гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн мэдээллийг нэгдмэл эх сурвалжид төвлөрүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ),  “АйТиЗон” ХХК хамтран “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлж, ашиглаж байна. 

Д.НАЦАГДОРЖ | “ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” ӨГҮҮЛЛЭГ
“ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН”-д есөөс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой
ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүллээ
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн холбооны улсын элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?