HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн холбооны улсын элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзлаа

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг-ийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзав. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази-Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш, “гуравдагч хөрш” Австрали Улстай сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хөгжүүлсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд өргөжин бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа өнөөдөр улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарыг хамарч байгааг онцлоод, цаашид Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, сайн дурын англи хэлний багш нарыг Австралиас урьж ирүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв. 

Түүнчлэн энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/ болон Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг олон улсын арга хэмжээнд Австралийн Холбооны Улсаас төлөөлөгчид оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Элчин сайд Л.Зенг-д хариуцлагатай бөгөөд чухал үүрэгт ажилд нь амжилт хүсэв. 

Элчин сайд Лео Зенг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, харилцан ашигтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэх, хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга 70 хувьтай үргэлжилж байна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Шар тосны ач тус, хэрэглээ
Улсын бүртгэлийн цахим машин ашиглан эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авах заавар
Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ
Ч.Номин: Яагаад 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахыг энэ онд болно оо гэж үзэж байгаагаа тайлбарла
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?