HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Д.НАЦАГДОРЖ | “ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” ӨГҮҮЛЛЭГ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 17

Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ. Бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй бүртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялалзана.
Тэрхүү хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бүрээ, бишгүүрийн дуу үргэлжлэн дүнгэнэнэ. Цам, жахар бүжиглэж байгаа юм байжээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж, ийш тийш зөрөлдөнө.

Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.
Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн тусав. Нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил өнгөтэй ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмтэн оюутны боловч хүслийг холбилзуулан татна.

Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржгин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нүдний хар цагаан нь хослоод хотын залуу хүний дээр эелдгээр хөдлөх тутам миний нүд эрхгүй дагалдан давхина.
Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмссөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар.
Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ. Залуу хүн түүний замыг хөндлөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно.

Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж үгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээхэд нь үнсэж шимбэл ханашгүй биз ээ.

Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхолыг тавина. өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. өнөөдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзалсан эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн хатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.


1931 он

Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчлэх хэлэлцээр хийжээ
Нийслэлийн есөн байршилд 102.7 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна
Эрүүгийн 871 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?