HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 05

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион байгуулах хорооноос хамтран дэлхийн загварын нийслэл Милан хотноо наадмын нээлтэд өмсөх урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 17 улсын баг тамирчдын хувцсыг танилцуулах ёслолын шоуг анх удаа зохион байгууллаа.

Загварын шоунд Саудын араб, Австри, Бразил, Канад, Чили, Колумби, Хорват, Финланд, Франц, Их британи, Мексик, Монгол, Испани, Өмнөд африк, Швед, Швейцарь, Итали улсын багуудын хувцас багтаж, Милан хотын клаб хауст олон нийтэд танилцуулагдлаа. Шоу үзүүлбэрийн өмнө Милан хотын Урлагийн академийн зохион бүтээгчдийн урласан 26 загварыг танилцуулав. Олимпын загварын цуглуулгыг мэргэжлийн загвар өмсөгч нар үзүүлсэн байна.

Энэхүү алдарт Миланы олимпын загварын тайзнаа Монгол Улсын үндэсний брэнд “Гоёл кашмер” үйлдвэрийн бүтээгдэхүүн шалгаран оролцсон нь манай улсыг олон улсын тавцанд идэвхтэй сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэв. Монголын олимпын тамирчдын хувцсыг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний олимпын хороо нар хамтран ажиллаж, өөрсдийн санал бодол, үнэт зүйлсийг энэхүү бүтээлд шингээн оруулж өгсөн юм.


Монголын багийн хувцас нь дэлхийд алдартай Emporio Armani, Moncler, Adidas, Lululemon, Ralph Lauren гэх зэрэг шилдэг брэндүүдтэй хамт Миланы загварын тайзнаа гарч өрсөлдсөн юм. Миланы олимпод өмсөх Монголын баг тамирчдын хувцас нь дэлхийд алдартай Vogue, The Wall Street Journal, Reuters, Harper’s Bazaar зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эерэг үнэлгээ авч, зарим сэтгүүлийн тэргүүн нүүрт гарчээ.


Монгол Улсын өвлийн олимпын багийн дээл, хувцас нь өөрийн орны үндэсний онцлог, соёл, дизайныг шингээн, наадмын нээлтийн үеэр хэдэн сая хүнд хүрч танигдах сурталчилгааны чухал ажил болж байна. Миланы өвлийн олимпын загварын шоуны хамгийн загварлаг хувцсаар мэргэжилтэн нарын үзэж байгаагаар Монгол, АНУ, Канад зэрэг улсуудыг нэрлэсэн байна.

Өвлийн олимпын наадамд оролцох гүйлтийн цанын тамирчин ОУХМ Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар нь Миланы загварын шоунд оролцож, өөрсдийн өмсөх хувцсаа танилцуулан, оролцлоо. Загварын шоу арга хэмжээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны газрын дарга Д.Жаргалсайхан, Монголын Цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал, Гоёл кашмер үйлдвэрийн удирдлага, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Нэгдүгээр сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна
ХӨНДӨХ СЭДЭВ: Инфлүүнсэр болох мөрөөдөл ба боловсролын үнэ цэн
ФОТО | Брэд Питт найз бүсгүй Инес де Рэймоны хамтаар Венецийн кино наадамд оролцлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?