HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 17

Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. Тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, 12 дугаар сарын 1-нд нээхээр боллоо. 

Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу 2025 онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралт ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм. 

Мөн зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ПАРЛАМЕНТ | УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ЕХ-ны Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав
Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435 мянга 658 га талбай түймэрт өртжээ
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
Г.Аюурзаны “Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ
Энэ сарын 22-24-нд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?