HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ОУ-ын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 04

Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилладаг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо энэ долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна. Тус хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм. Тус Хороо нь аюулд өртсөн парламентчдыг дэмжих зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний эрх баригч байгууллагуудтай харилцах, газар дээр нь ажиллах айлчлал хийх, шүүх хуралд ажиглагч илгээх зэрэг бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүд нь үндэсний бус, хувь хүний чадавх, мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг нь харгалзан сонгогддог. Хорооны бүрэлдэхүүн нь геополитикийн болон жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг баримталдаг бөгөөд одоогоор гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

Kylie Jenner: Арван жилийн өмнө уруулын будагтай анхны жижиг цуглуулгаа гаргаж байхдаа ийм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй
Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
Гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авч байна
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
Луврын музейгээс хулгайлагдсан Францын титмийн үнэт эдлэлийн хэрэгт хоёр сэжигтэн буруугаа хүлээлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?