HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Луврын музейгээс хулгайлагдсан Францын титмийн үнэт эдлэлийн хэрэгт хоёр сэжигтэн буруугаа хүлээлээ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 31

Парисын прокурорын газрын мэдээлснээр, Луврын музейгээс Францын титмийн үнэт эдлэл хулгайлсан хэргээр баригдсан хоёр сэжигтэн уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, цагдан хоригдоод байна. Гэвч хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг эрх баригчид одоогоор олж чадаагүй байгаа аж.

Парисын прокурор Лор Бекко хэлэхдээ, сэжигтнүүдийг лхагва гарагт мөрдөн шалгах шүүгчийн өмнө гаргаж, “зохион байгуулалттай хулгай болон гэмт бүлгийн хамсаатан байсан” хэмээн албан ёсоор шалгахаар болсон гэжээ.

Энэхүү хэрэг нь дэлхийн анхаарлыг татсан зоригтой халдлага байсан бөгөөд Луврын музейн “Аполлон” танхимд ердөө долоон минутын дотор болсон юм. Хулгайчид олон арван сая еврогийн үнэт эдлэлтэй зугтсан байна. Хоёр сэжигтнийг өнгөрсөн бямба гарагт баривчилж, 96 цагийн турш байцаасан бол хоёр хүн одоо ч эрх баригчдаас зугтаж байна.

Эхний сэжигтэн 34 настай, Алжир улсын иргэн бөгөөд өмнө нь замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил гаргаж байсан аж. Түүнийг хэргийн газраас олдсон мотоциклийн ДНХ шинжилгээгээр илрүүлжээ.

Хоёр дахь сэжигтэн 39 настай, Парисын захын дүүрэг Аубервильерт төрсөн, хууль бус такси болон хүргэлтийн жолооч байжээ. Тэрбээр өмнө нь хүнд хулгайн хэрэгт холбогдож байсан бөгөөд ДНХ нь хагарсан шилэн тавиур дээрээс илэрсэн байна.

Беккогийн хэлснээр, “хулгайг дотроос нь тусалсан хүн байсан гэх нотолгоо одоогоор байхгүй” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, зохион байгуулалттай гэмт бүлгийн хүрээнд хулгай үйлдэх гэмт хэрэгт 15 жилийн хорих ял болон өндөр торгууль ногдуулдаг байна.

Хэргийг шалгах ажиллагаанд 100 гаруй мөрдөгч оролцож, 150 гаруй ДНХ шинжилгээ хийж, хэргийн газарт үлдээсэн бээлий, дуулга, тусгай хантааз зэрэг эд зүйлсийг судалсны дүнд сэжигтнүүдийг илрүүлжээ.

Сэжигтнүүдийн нэгийг Алжир руу явах гэж байсан үед нь Шарль де Голль нисэх буудал дээр баривчилсан байна. Тэрбээр хил дээрх паспорт шалгалтаар илэрсэн бөгөөд хулгайлагдсан үнэт эдлэл түүний биед байгаагүй байна.

Прокурор Бекко хэлэхдээ:

“Эдгээр үнэт эдлэл дахин худалдаалагдах боломжгүй болсон. Тэдгээрийг худалдан авсан хүн хулгайлагдсан эд зүйл худалдан авсан гэмт хэрэгт тооцогдоно. Гэхдээ би үнэт эдлэлүүдийг эргэн олж, Луврын музей болон улсын өмчид буцаж ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалжCNN news

ESport | IEM Katowice 2023 тэмцээнд Монголын баг АНХНЫ ХОЖЛОО авлаа
Г.Очирбат: Зам тээвэрт хийгдэж ажлуудыг эрэмбэлэх, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай
ЖОКЕР | Леди Гага, Финикс нарт 11 минутын турш алга ташжээ
Женнигийн өмссөн L Seoul брэндийн мини юбка 15 минутын дотор зарагджээ
“BB women’s жюү жицү”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?