HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 30

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна. Их зохиолч Д.Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар төрсөн бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын суурийг тавьсан түүхэн гавьяатай билээ.

Тэрээр хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллагад хүчин зүтгэж, Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан төдийгүй монголын уран зохиолын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн сэхээтнүүдийн нэг юм. Д.Нацагдорж нь дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдийг орос, герман хэлнээс монгол хэлнээ орчуулан уншигчдад анхлан хүргэж, үндэсний сэтгэлгээ, уран зохиолын орон зайг тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний уран бүтээлүүд өнөөдөр ч дэлхийн олон хэлээр орчуулагдан, Монголын уран зохиолын нүүр царай болсоор байна.

Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Түүхэн баримтаар Д.Нацагдорж нь 1926 онд Герман улсад суралцсан анхны Монгол оюутнуудын нэг байсан нь хоёр улсын соёл, боловсролын харилцааны түүхтэй салшгүй холбоотойг илтгэнэ. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой мөн энэ онд тохиож байгаараа онцлогтой. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дараах байршилд авто зам, засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ
Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
REVIEW | IU дэлхийн аялан тоглолтоо дуусгав
Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана
Өнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?