HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 02

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ. Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган замын хучилтын стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд суурийн хучилтыг элсээр хийнэ, хавтан хоорондын зайг цементээр хийнэ гэж тусгасан байна. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт нь материалын үйлдвэрлэлтийн цаг үеэ дагаад материалтай холбоотой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа байгалийн чулуун хавтан хучилт нь манай улсад ашиглалтын технологи байхгүйгээс энгийн хавтангийн технологи баримталж ажиллахаас өөр сонголтгүй байгаа бөгөөд энэхүү технологи нь хавтан хоорондох зайг элсэн чигжээс хийдэг технологи юм. Иймд “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” хотын стандартад бат бөх, эдэлгээ удаан тул байгалийн чулуун хавтан, түүнийг дагалдах засвар үйлчилгээ зэргийг тусгах шаардлага үүссэн тул дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Ингэснээр явган замын засварын зардлыг бууруулж, ашиглалтын насыг уртасгана гэдгийг албаныхан онцоллоо. Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс стандартыг цаг үетэйгээ уялдуулан шинэчлэх нь зөв. Харин явган замын ажлын явцыг хурдан шуурхай хийдэг байх, гүйцэтгэлээ бүрэн хариуцах, харааны бэрхшээлтэй иргэдийн явах нөхцөлийг бүрэн хангах, гүйцэтгэлийг бүрэн хянах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэгт анхаарч ажиллах талаар санал хэллээ.

Дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав:

Зургаадугаар бүлэг. Замын хучилтын бүлэгт “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно” гэснийг “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, байгалийн чулуун хавтан, чулуун хучлага, болон резин материалаар хийж болно” гэж өөрчлөлт оруулах,

Зургаадугаар бүлэг. 6.6.-д Байгалийн чулуун хавтан хэсэгт: “Байгалийн чулуун хавтангууд нь бат бөх чанартай удаан эдэлгээтэй бөгөөд ашиглалтын засвар үйлчилгээ бага байдаг. Байгалийн чулуун нь сүвэрхэг чанар багатай гадаргуу нь засвар үйлчилгээ хийхэд хялбар болгодог” гэж

Арвандөрөв дүгээр бүлэг.14.1.9-д Хавтанг уян чигжээсээр дүүргэх технологи:

“Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар өрөлтийг хийсний дараа шаардлага хангасан эпоксид, полиуретан зэрэг ус шингээлт багатай, химийн болон механик урвалд тэсвэртэй, уян хатан шинж чанартай чигжээсийг хавтан хоорондын зайд чигжин хийнэ. Тус чигжээс нь ус, чийгнээс суурийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул дараах байдлаар гүйцэтгэвэл зохино. Үүнд: Хавтан өрсний дараа сайтар нягтруулна. (Тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх шаардлагатай)

– Нягтруулсны дараа хавтан хоорондын нийлэх хэсэгт хамгаалалтын тууз нааж, тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх эпоксид, полиуретан материалаар зайг дүүргэнэ” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахыг хуралдаанаар дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

ГССҮТ: Нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ
Толгойтын үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа
“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” үргэлжилсээр
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаан болов 
ҮЗЭГЧДИЙН СОНОРТ | “Гэм зэм”-ээр амьсгалсан өдрүүдийг дахин мэдрэх боломж
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?