HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ЭРҮҮЛ МЭНД | Шүд цооролтоос хэрхэн сэргийлэх вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 04

Шүдний хатуу эдийн эрдсийн алдагдлын улмаас гадаргуу зөөлөрч нүх гарах буюу цоорохыг шүд цооролт гэнэ.  Амны хөндийд бактери орох, ойр ойрхон чихэрлэг зүйл идэх, чихрийн агууламж ихтэй ундаа уух болон амны хөндийн ариун цэвэр муу сахих нь шүд цооролт үүсдэг.

Шүд цооролт нь дэлхий нийтэд хамгийн нийтлэг эрүүл мэндийн асуудал юм. Хэрэв шүд цооролтыг цаг тухайд нь эмчлэхгүй бол шүдний гүн рүү өвчлүүлж хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх улмаар шүдээ авахуулахад хүргэдэг.

Шалтгаан

Амны бактериуд – Хүний ам нь олон төрлийн бактерийг агуулдаг бөгөөд зарим бактериуд чихэрлэг амттан, уух зүйлээр хооллоно. Чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ даруй угаагаагүй тохиолдолд эдгээр бактериуд үлдэгдэл амттанаар хооллож хүчил ялгаруулна. Ялгаруулсан хүчил нь өнгөр болж шүдэн дээр тогтдог бөгөөд шүдний гадаргууд хэлээ хүргэхэд мэдрэгддэг.

Шүдний паалан – Шүдэнд тогтсон өнгөр нь пааланд олон жижиг нүх үүсгэдэг бөгөөд эдгээр нүхнүүд томорсоор том цооролт үүсч шүдний дараагийн давхарга болох дентинд хүрнэ.

Зөөлөн эд – Шүд цооролт нь цаашлах тусам бактериуд шүдний гүн хэсэгт орж байдаг. Шүдний хамгийн гүн хэсэгт шүдний сувгууд болон мэдрэлүүд байна. Бактериуд энэ хэсэгт нэвтрэн орсноор шүд өвдөж, хавдан, халуурч ч болох юм. Хэрэв энэ шатанд хүрэхээс өмнө шүдний эмчид очихгүй бол шүдний гүн хэсэгт идээт буглаа үүсэх тохиолдол байдаг.

Өвчлөх магадлалыг нэмэгдүүлэх хүчин зүйлс

Шүдний байрлал – Шүд цооролтууд ихэвчлэн арын шүднүүдэд ажиглагдана. Учир нь урд хэсгийн шүдийг бодвол илүү хавтгай, илүүдэл хоолны хэсгүүд цугларч болох овгор байдаг.

Чихэрлэг хүнс – Наалдамхай шинж чанартай зайрмаг, зөгийн бал, сахар, ундаа, бялуу, жигнэмэг зэрэг нь шүд цооролтын шалтгаан болдог.

Хүчиллэг зүйлс – Хэт их хүчиллэг эм тариа хэрэглэх нь шүдний пааланг зөөллөж цооролтыг хурдасгана.

Оройн цагаар хөхүүлэх – Бага насны хүүхдийг унтахаас нь өмнө хөхүүлэх, сүү өгөх нь сүүн шүдний цооролтын шалтгаан болдог. Эхийн сүү нь чихэрлэг, наалдамхай чанартай тул хөхүүлсний дараа хүүхдийн амыг зайлж байхыг зөвлөж байна.

Шүдээ тогтмол угаахгүй байх – Хэрэв хоол хүнс идсэний дараа шүдээ тогтмол угаахгүй бол шүд цооролт тэр даруй явагдаж эхэлнэ.

Фторын дутагдал – Фтор нь шүд цооролтоос хамгаалж, эхний шатанд явагдаж байгаа шүд цооролтыг эдгээх чадвартай хүний биеэс ялгардаг минерал юм. Тийм ч учраас шүдний оо нь фторын найрлагатай байдаг.

Нас – Бага насны хүүхдүүд эсвэл өндөр настай хүмүүсийн шүд илүү цоорох хандлагатай байдаг. Нас ахих тусам шүдний паалан зөөлөрч, цоорох магадлал нэмэгддэг байна.

Хуурай ам – Ам хуурайших нь шүлс дутаж байгаагийн илрэл юм. Хүний шүлс нь амны хөндийд үлдсэн үлдэгдэл хүнсийг зайлах, бактерийн үүсгэсэн хүчлийг угааж шүд цооролтыг эдгээх чадвартай байдаг. Зарим эм тариа, өвчин, химийн эмчилгээнүүд нь шүлсний хэмжээг багасгадаг бөгөөд шүд цоорох магадлалыг нэмэгдүүлнэ.

Шүдний аппарат болон бусад хэрэгслүүд – Салгадаггүй шүдний аппаратын доод хэсэгт шүд цооролт явагдах тохиолдол бий.

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл – Цээж хорсож, хүчиллэг шингэн амтагдах энэ үрэвслийн үеэр ходоодноос хүчтэй хүчил ялгарч амны хөндийг гэмтээх аюултай байдаг.

Шинж тэмдэг

Аль шүдэнд хэр гүнзгий цоорсноос шалтгаалан шинж тэмдэг өөр өөр байх боловч шүд цооролт эхний шатандаа явж байгаа бол шинж тэмдэг илрэхгүй. Цооролт гүнзгийрэн томрох тусам дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Шүд өвдөх
  • Цоорсон шүд мэдрэмтгий болох
  • Халуун хүйтэн зүйл уух, чихэрлэг юм идэх үед хүчтэй янгинах
  • Нүдэнд харагдахуйц цооролт бий болсон байх
  • Шүдэнд бор, хар өнгийн өнгөр тогтсон байх
  • Юм хазахад өвдөх

Хэзээ эмчид хандах вэ?

Шүд цооролт явагдаж байгааг анзаарахгүй удаан явах тохиолдол их байдаг тул шүдний эмчид тогтмол үзүүлж шүд цоорч байгаа эсэхийг шалгуулж болно. Эсвэл шүд цоорсныг мэдсэн даруйдаа эмчид хандаарай.

Хүндрэл

Шүд цооролтыг цаг тухайд нь эмчлээгүй эсвэл хожимдож эмчид хандсан тохиолдолд дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болно. Үүнд:

  • Шүд ихээр янгинаж өвдөх – Цаашлаад мэдрэлд нөлөөлөх
  • Буйланд буглаа үүсэх
  • Шүдний гадаргууд өнгөр тогтох
  • Шүд хугарах
  • Зажлахад төвөгтэй болох
  • Бага насны хүүхдийн шүд буруу байрлалтай болох зэрэг орно.

Шүд цооролт хүндрэхэд:

  • Шүд өвдсөнөөс өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөх
  • Зажилж, идэхэд байнга өвдсөнөөс жин хасах
  • Шүдээ авахуулах
  • Шүд үрэвсэж буглаа үүсэх зэрэг аюултай нөхцөл байдлууд үүснэ.

Урьдчилан сэргийлэлт

  • Кальци амин дэмээр баялаг, сүү сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
  • Өдөрт 2 удаа шүдээ угаах, шүдний утас хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Шаардлагатай бол 2-оос ч илүү угааж болно. Мөн ам зайлагчийг тогтмол хэрэглэж заншаарай. Хэрэв бага насны хүүхэдтэй бол өөрөө зөв угааж суртал нь шүдийг нь угааж өгөх хэрэгтэй.
  • Цүнхэндээ оо, сойз байнга авч явах.
  • Шүдний эмчид тогтмол үзүүлэх. Шүд цоороогүй байсан ч шүдний эмчид тогтмол үзүүлэн амны эрүүл мэнддээ анхаарч сураарай.
  • Хүчиллэг эм тариа бага хэрэглэх
  • Наалдамхай бус, чихэр багатай эрүүл хүнс хэрэглэх. Жимс ногоо болон чихрийн агууламжгүй хүнс хэрэглээрэй.

Эмчилгээ

Шүдний паалан гэмтэж, зөөлрөхөөс сэргийлэхийн тулд шүдний ховил хамгаалах ломбо тавиулах боломжтой. Паалан гэмтэж, ломбо тавих боломжгүй болсон бол шүдний ломбоор ломбоддог. Шүдний цоорол хүндэрсэн тохиолдолд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай. Хүүхдийн сүүн шүд болон байнгын шүдийг хамгаалах зорилгоор ховил хамгаалах ломбо тавьж болно. Мөн фторт түрхлэг түрхдэг.

Эх сурвалж: Edoctor

Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
ЗӨВЛӨГӨӨ | Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ
ГОО САЙХАН | SPF гэж юу вэ
Зургийн чанараа сайжруулахад тань туслах үнэгүй аппликейшнууд
ЗӨВЛӨГӨӨ | Хүүхдийг вакцинд хамруулахдаа анхаарах зүйлс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?