HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейнтэй спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 15

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа. Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39 дүгээр сургуулиудад барьж байна. Энэ хүрээнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай НЕБ-ын 23 дугаар сургуулийн спорт цогцолборын ажилтай танилцлаа. Хүүхдүүд усанд сэлж сурч, эрүүл чийрэг болж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь бидний хувьд чухал ажил. Усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдээ ч авчирсан байна. Спорт заал нь сагсан бөмбөгийн хоёр том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой юм байна. Спорт заалны шал нь хүүхдийг доргилт, гэмтэж бэртэхээс хамгаалсан сүүлийн үеийн стандартынх байна. ЕБС-иудад байгаа хамгийн том спорт цогцолбор удахгүй ашиглалтад орно. Ажлыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа барилгын компанийнханд талархал илэрхийлье. Ийм компаниудтай нийслэл хамтарч ажиллана. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ээр зарласан. Бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, компаниудаа дэмжинэ” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар Их дэлгүүрийн зүүн хойшоо байрлах павилионуудыг буулгаж, талбайг чөлөөлж, иргэдийг чөлөөтэй зорчих гудамж талбайг тохижуулсан талаар танилцууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ
ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн нэмэлт сонгон шалгаруулалт эхэллээ
Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакрийн нэрэмжит шагналыг мэргэжлийн боловсролын сургуулийн багш гардан авлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?