HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 26

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар болон яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц, газар тариалангийн салбарт шинэ технологи, инновацыг туршиж, нэвтрүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХК 1200 га талбайд улаанбуудай тариалалт хийгээд байна. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаантай уулзаж “Тэрбум мод”, “Атар-4” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон дахь тариалангийн талбайд ойн зурвас байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант суманд “Анар орд” ХХК эрдэнэшишийн 350 га талбайд дуслын усалгааны систем суурилуулж буй үйл явцтай танилцав. Тус компани нь сүүлийн гурван жил эрдэнэшиш тариалахын зэрэгцээ дотооддоо эрдэнэшишийн үр гаргаж авах зорилгоор энэ жилийн тариалалтаа хийсэн байна.

Мөн “Анар орд” ХХК Монгол Улсад анх удаа хамгийн их талбайд дуслын усалгааны систем суурилуулж байна. Ингэснээр цаг агаарын нөлөөллөөс үл хамааран га-гаас өндөр ургац авах болон жил өнжилгүй тариалалт хийх боломж бүрдэх юм. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүнсний ногоо тариалагч “Орхон түшиг ургац” ХХК-ийн тариалалт ид явагдаж байна. Тус компани энэ жилийн тариалалтаа хийн үрлэгчээр явуулж байна.

Хийн үрлэгчээр тариалалт хийснээр үрийн алдагдал бага байхын зэрэгцээ намар комбайнаар хураах боломж бүрдэх учир ургац хураалтын зардлыг бууруулах юм байна. Тус компанийн захирал Д.Хадбаатар “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд төрөөс үзүүлж буй дэмжлэг, хүнсний ногооны урамшуулал нь ногоочдод маш их урам зориг өгч, тариалалт нэмэгдүүлж, дотооддын хэрэгцээгээ бүрэн хангахад нөлөөлж байгааг онцолж, цаашид урамшууллын бүртгэлийн явцыг илүү оновчтой болгох нь зүйтэй талаар саналаа илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

ЦАГ АГААР | Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно
КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
БНСУ-ын ЗГ-ын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Ч.Ундрам: Хиймэл оюун ухаан ашиглан худал мэдээлэл түгээж байна
Гашуудлын өдөртэй холбогдуулан бөхийн барилдааны хуваариудыг өөрчилжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?