HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Ш.СОЛОНГО “Гэгээ”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 01 сарын 23

MORNING BIRD булангийн уншигчдадаа пүрэв гарагийн мэнд хүргэе. Дэргэдэх сайхан бүхнээ олж харах завгүй амьдралын хэв маягаа түр зогсоогоод, Ш.Солонгын “ГЭГЭЭ” хэмээх өгүүллэгийн уншиж, өдрөө эхлүүлцгээе.

Хамар хашааны Дооёо гуайнд гэдэс хүргэхээр би гарлаа. Нүд нь юм үздэггүй тэр эмээ ганцаархнаа амьдардаг юм. Гэрийнх нь тооноор гэрэл үзэгдсэнгүй. Эзгүй байна гэж байхгүй дээ гэж санасаар бариулаас нь татвал онгорхой байв.

-Дооёо эмээ? гэж дуудвал

-Өө, хэн бэ, ороод ир хүүхээ гэх нь дуулдав. Ороод пүн харанхуйд гайхширан зогтустал

-Күүнээ юу даа? гэх нь сонстов.

-Тиймээ, ижий гэдэс өгүүлж байна гэвэл

-Яасан сайн хүү вэ, аваад ир гэхэд нь урагш нэг итгэлгүй алхаад

-Харанхуй байна аа гэсэнд уулгалан, нэг унтраалга дарах нь сонстов. Цэгцтэй цомхон гэрийн доторх мэлсхийн нүднээ тодров.

-Хөгшин үдээр чинь гэрлээ асаахгүй мунгинаж байж хүүхэд айлгаад орхив уу даа гэх зуур нь гарт нь түмпэнтэй хувиа бариулж

-Эмээ та гэрлээ асаадаггүй юм уу? гэсэнд

-Гэрэлтэй гэрэлгүй нь ялгаагүй хүнд ямар хэрэг байх вэ дээ. Хүүдээ чихэр өгнөө гээд шургуулгаа тэмтчиж ойрын жил дэлгүүрт үзэгдэхээ больсон өнөөх гаатай чихрээсээ хоёрыг өглөө. Эмээг түмпэн суллах зуур би хоёр авдрынх нь хиртэй нүүрийг харан харуусаж зогсов.

-Эмээ би маргааш таны авдрын нүүрийг арчаад өгөх үү?

-Яачиж уу хүүхээ?

Арчих хэрэгтэй юм байна даа.

-Тэгээрэй миний хүү гээд түмпэнд минь нэгэн еэвэн хийж өглөө.Үүдний өмнө очоод би эргэж

-Эмээ оройд гэрлээ асааж байвал гэрт дулаахан байдгийг та мэдэх үү? гэхүл

-Мэдмээр юм байна, эмээ нь асааж байяа хэмээн толгой дохиод нэг зайдас авч үмхлээ.

Гэрээс нь гараад явж байхдаа тооноор нь цацах гэрлийг харахад нэг л бүлээхэн харагдав. Үүнээс хойш ээжээр загнуулалгүй модыг нь хагалж өгч байх минь, хараагүй хүн гараа авчихвал яах юм гэж бодсоор гэрийнхээ хаалгыг татав.

-Эгчээ гэрлээ унтраа даа гэвэл тэр гайхан над руу ширтэв.

-Түр унтраа, юм хэлье гэвэл аав толгой дохиж эгч ухасхийн байшинд тас харанхуй болов. Зуухны ам л улайна.

-Дооёо эмээ гэртээ ингээд л харанхуй суудаг юм байна аа. Гэрэл харанхуйг ялгахгүй хүнд ямар ялгаа байх вэ гэж байна гэвэл ээж зангирсан хоолойгоор

-Эвий эвий гэлээ. 

Гэрэл асахад манайхан чимээгүй болчхов. 

Эгч надад өтгөн шөлтэй будаа аягалж өгөв. Бүр хөржээ.

-Одоо давхаргыг нь тавихдаа гэрийнх нь модыг сайхан арчиж өгье байз гэж ээжийг хэлэхүй аав нулимсаа нуун арчих эгчид

-Ноднин нүүрсээ зөөгөөд тас хар нүүрлэж явахад нь хэлж угаалгасан. Ороод юухан хээхнээр тусалбал гараас чинь гар унахгүй шүү, хүүхдүүд ээ гээд бие засахаар гарлаа.

Тэр өдрөөс хойш эмээгийн гэрэл орой болохоор л асдаг болчхож билээ. Шөнөжин асаатай байдаг сан. Бид ч түүнийг урьдынхаас илүү асарч тойлох болсон юм. Дооёо эмээ эгчид голгүй сайн болж, бурхан болохдоо гэр хашаагаа түүнд нэр заан өгч билээ. Эгч маань эмээгийн буурин дээр том цагаан байшин барьж хүргэн ахын хамт тусдаа гарсан юм. Үүдэн дээрээ бурхан болоочийн захиснаар гоё цагаан гэрэлтэй. Тэр гэрэл нь үүрээр гарсан ч гэрэлтэж байдаг юм.

Эмээ бидэнд сэтгэлийн ариун гэрэл асааж өгөөд бурхадын оронд одсон сон. Тэнд үргэлж гэрэл гийж байдаг биз ээ.

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Сөрөг хүчнээс итгэл алдрал руу | Ардчилсан нам үнэт зүйлээ дахин тодорхойлох цаг иржээ
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
С.ЧИНЗОРИГ сайд ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээж авч уулзлаа
Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?