HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Эмэгтэйчүүд хэнд зориулж хуцаслаж, гоёж гооддог вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 06

Эмэгтэйчүүд хэнд зориулж хувцаслаж, гоёж гооддог вэ гэж асуувал эрчүүд хэрхэн хариулах бол гэдэг тун сонин. Учир нь интернэтийн олон сэтгэгдлээс “хэнд гоё харагдах гэж ингэж хувцасладаг байна аа”, “ингэж хувцаслалаа гээд эрчүүд тоохгүй л дээ” гэх мэт үгсийг уншиж байсан юм. Тэгэхээр эмэгтэйчүүд яг хэнд зориулж сайхан хувцаслаж, нүүрээ гоё буддаг вэ? Би л хувьдаа эрчүүдэд таалагдахын тулд гэж бодохгүй байна.

Учир нь YouGov судалгааны байгууллагаас 2020 онд 10 мянга гаруй эмэгтэйчүүдийг хамарсан олон нийтийн санал асуулгыг явуулсан байна. Судалгаанд оролцогчдоос “Та хэнд зориулж гоёдог вэ?” хэмээн асуухад эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 61 хувь нь өөртөө зориулж гоёдог гэж хариулсан байна. Харин 18 хувь нь нийгмийн орчин, нөхцөл байдалд тохируулахын тулд гэжээ. Үүний зэрэгцээ зөвхөн 11 хувь нь болзоо, романтик шалтгаантай холбон тайлбарласан бол үлдсэн 10 хувь нь бусад шалтгааныг дурдсан байна. Энэхүү судалгааны үр дүн “эрчүүдэд таалагдахын тулд гоёдог” гэсэн хандлагыг буруу гэдгийг хангалттай нотлох биз ээ.

Гэсэн ч эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой энэхүү буруу ойлголт нийгэмд суусан хэвээр. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал хөндөгдөх үед энэ хандлага илүү хурц илэрдэг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг “яах гэж задгай хувцасласан юм”, “гуяа гаргаад явахаар хэн ч оролдоно”, “харваас явдаг хүүхэн байсан” гэх мэтээр буруутгах үзэгдэл одоо ч байсаар байна. Үнэн хэрэгтээ задгай хувцаслах, гоё ганган байх нь хүчирхийлэл үйлдэх шалтгаан огт биш. Олон судалгаагаар бэлгийн хүчирхийллийн дийлэнх нь танил орчинд, энгийн хувцастай үед үйлдэгддэг нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл асуудал нь эмэгтэй хүний юу өмссөнд бус, харин хэн хүч хэрэглэж, хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэдэгт оршдог.

Тиймээс эмэгтэйчүүдийн хувцаслалт, гоё ганган байдлыг хэн нэгний харц, таашаалтай холбож тайлбарлахаа болих нь чухал алхам юм. Эмэгтэй хүн “гоёх, дуртай хувцсаа өмсөх, өөрт таалагдсан мэйк ап”-аа хийх нь хэнд ч тайлбарлах ёстой үйлдэл биш. Судалгааны үр дүнгээс харсан ч эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрийн дотоод мэдрэмж, тухайн орчинд хэрхэн байхаа бодож хувцасладгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл гоёж гангалах нь анхаарал татах оролдлого бус, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байхын нэг хэлбэр юм.

“BB women’s жюү жицү”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдана
ЗАГВАР | Үргэлж өсгийтэй пүүз эргэн ирлээ…
О.Батнайрамдал: Онтрэ ХХК-ийн эзэмшдэг хоёр лицензээс Монгол Улс ямар ашиг хүртэх вэ гэдгийг тодорхой болгож, албажуулах хэрэгтэй
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Алба хаагчид 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?