HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ | Бид яг хүүхдийнхээ хүссэн зүйлийг өгдөг үү

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 06

Саяхан инстаграм дээр нэг бичлэг үзсэн юм. Хүүхэд нь ээждээ ус уумаар байгаагаа хэлэхэд ээж нь түүнд ундаа өгөв. Дахиад ус ууя гэхэд амттан санал болгов. Ийнхүү уснаас бусад бүх зүйлийг өгсний дараа хүүхэд дахиад л ус нэхэв. Харин тэр үед ээжийн тэвчээр алдран, би чамд ундаа, амттан, тоглоом гээд бүх зүйлийг өгсөн биз дээ хэмээн хүүхэд рүүгээ уурладаг. Хариуд нь хүүхэд гомдонгуйгаар ус л уумаар байснаа хэлдэг. Мэдээж энэ зөвхөн усны тухай биш…

Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид бид хүүхдэдээ өөрсдийн зүгээс чадах бүхнээ л зориулдаг. Нөөц боломжийнхоо хүрээнд аль болох эрүүл хүнс идүүлж, чанартай хувцас өмсгөж, сайн боловсрол олгох гэх мэт. Угаас хүүхдийн материаллаг хэрэгцээг хангах нь зайлшгүй үүрэг. Харин бидний хайрлаж буй хайр, өгч буй зүйлс хүүхдүүдийн хувьд хэр чухал бол? Ер нь бид хүүхдэдээ тэдний жинхэнэ хүссэн зүйлийг өгдөг болов уу?

Эхэнд дурдсан бичлэгийн харилцан ярианаас хэд хэдэн өнцгийг харж болох. Харин онцолмоор байгаа өнцөг бол хүүхдээ жинхэнээсээ сонсох, чин сэтгэлээсээ түүнийг ойлгохыг хичээх явдал. Магадгүй зарим ээж аавууд материаллаг зүйлс дээр анхаарч, түүнийг өгч байгаагаа л хангалттай гэж хардаг гэхэд буруудахгүй биз. Харин нөгөө талд хүүхдэдээ хангалттай цаг гаргаж, юу хүсэж байгааг нь сонсож, чанартай цаг гаргах хэрэгцээ дутмаг байгаа нь нийгмийн олон зүйлээс харагддаг.

Яахав насанд хүрсэн хүмүүсийн хувьд тэр дундаа түгжрэлтэй, утаатай Улаанбаатарын иргэдэд ажил, карьер, гэр бүл, үр хүүхдээ эн тэнцүү авч явна гэдэг өөрөө маш хүнд даваа. Тэглээ гээд хүүхдээ орхигдуулж, хойш тавьж үл болно. Учир нь хүүхэд бол “дараа” гэж хойш тавих асуудал биш. Нийгэмд сайн эсвэл муу хүн болж төлөвших чухал үйл явц. Тиймээс заримдаа ядаж зүгээр л сонсох, ойлгох оролдлого хийх нь өөрөө чухал юм.

Ус нэхэж буй хүүхдэд ундаа өгөх нь асуудлыг шийдэж байгаа мэт харагдавч, үнэндээ түүний хэрэгцээг үл тоомсорлож буй хэлбэр бөгөөд энэ мэт жижиг үйлдлүүд давтагдсаар байвал хүүхэд өөрийнх мэдрэмж, хүсэл нь чухал биш гэсэн дүгнэлтийг дотроо тогтоож эхэлдэг байна.

Судалгаагаар ч хүүхдийн сэтгэл зүйн тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл нь материаллаг хангамжаас илүүтэй эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж, ярилцаж, ойлгогдож өссөн эсэхтэй шууд холбоотой байдгийг харуулдаг. Анхаарал дутмаг орчинд өссөн хүүхдүүд асуудлаа илэрхийлэхдээ тааруу, дуугүй, дотогшоо байх хандлага түгээмэл. Энэ нь хүмүүжлийн доголдол гэхээсээ илүү гэр бүл, өссөн орчны харилцаа хандлагын үр дагавар.

Иймд хүүхдийн хүмүүжил гэдгийг зөвхөн эрүүл хоол, сайн сургууль, аюулгүй орчноор хязгаарлаж ойлголгүй хүүхэдтэйгээ өдөр тутам хэрхэн ярьж байна вэ, асуултад нь яаж хариулж байна вэ, хэлж буйг нь үнэхээр сонсож байна уу гэдэгт төвлөрөх шаардлагатай аж. Эцэг эх бүр төгс байх албагүй ч, хүүхдээ ойлгохыг хичээдэг байх нь хамгийн чухал юм шүү.

В.Зеленский “Оростой хийж буй дайн зарим хүмүүсийн бодож байгаагаас хурдан дуусна” гэв
“Монгол нүүдлийн зан үйл” МУ-аас ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв
К-Поп IVE хамтлаг Хятадын соёлыг клипэндээ хулгайлсан уу
2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгоно
 Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?