HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хонины сүүлний өөхний сайн, муу тал

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 26

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хонины сүүлний өөхний сайн, муу тал

Монголчууд хонины сүүлний өөхийг сайн мэднэ гэхэд бараг болно. Хөдөөний, ялангуяа малчний хүүхдүүд сүүл хөхөж өссөн.

Найрлага ба илчлэг

Химийн найрлага ба 100 грамм сүүлний агууламж:

илчлэг – бараг 902 ккал;

уураг, ус, нүүрс-ус-0 г;

өөх тос-100 г;

витамин В4-79.8 мг;

витамин Д – 0,7 мкг;

витамин Е – 2.8 мг;

селен-0,2 мкг.

Сүүлний өөх цасан цагаан өнгөтэй бөгөөд хайлсан үедээ тунгалаг. Тасалгааны температурт царцахгүй. Органик 13 тосны хүчил агуулдаг. Түүнээс 54% буюу тэн хагасаас илүү нь ханаагүй тосны хүчил (олеин, линол) юм. Сүүлний өөх хайлах температур бага учир биед хурдан, сайн шингэдэг.

Сүүлний өөхний сайн тал

Эмийн ургамал бүхий бэлчээрийн өвс идэж явдаг монгол хонины сүүлний өөх бол бас эмчилгээний ач холбогдолтой ажээ. Сүүлний өөх бол хүнд өвдсөн хүн хурдан тэнхрэхэд тустай байдаг.

Эмэгтэй хүнд: Сүүлний өөх бүх насны эмэгтэйчүүдэд ашигтай. Сүүлний өөх хэрэглэхэд дааврын ялгарал сайжирч, үргүйдэх эрсдэл асар багасна. Сүүлний өөх эмэгтэйчүүдийн цэвэрших хугацааг холдуулж, нас уртасгадаг.

Сүүлний өөх бие организмын хөгшрөлт, судасны хатуурлыг удаашруулж, зүрх, тархины ажиллагааг сайжруулдаг. Жирэмсэн үед сүүлний өөх заавал идэх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Хэвлий дэх хүүхдийн эд эрхтэн бүрэлдэхэд чухал хэрэгтэй бодис сүүлэнд байдаг ажээ.

Эрэгтэй хүнд: Хүний биед чухал хэрэгцээт даавар ялгаруулахад амьтны гаралтай өөх (холестерин) хэрэгтэйг биохимийн шинжлэх ухаанд заадаг билээ. Сүүлний өөх иддэг эрэгтэй хүн бэлгийн сулралд огт ордоггүй байна.

Сүүлний өөхийг өвөл идэхэд ашигтай, учир нь эрчим хүч өгч дулаан ялгаруулдаг хүнс юм. Жилийн аль ч улиралд биеийн их ачааллын дараа хүч сэлбэхэд сүүлний өөх тусладаг.

Архинд согтохоос аварна. Сүүлний өөхийг хатуу архи уух үед идвэл согтохгүй. Мөн тамхичдад ашигтай. Уушгинаас тамхины бохь, бусад хорт бодисыг гаргахад тустай.

Хүүхдийн эрүүл мэндэд тустай:

Сүүлний өөх жижиг хүүхдэд өгөх ашигтай. Хүүхдийн өсөж, бойжиход зарцуулагдана. Өөх дутагдахад ой ухааны хөгжил саардгийг санах хэрэгтэй. Хүүхдийн анхаарал сарних, ой тогтоолт муудах, сурлага тааруу болох зэрэг шинж илэрнэ. Чухам ийм учраас хүүхдийг 3 наснаас эхлэн сүүл идүүлж байгууштай.

Сүүлний өөхийг ардын эмнэлэгт хэрэглэх нь: Сүүлний тосыг бронхит, хүнд хатгаа, үе мөчний өвчний үед түрхэж хэрэглэдэг. Сүүлний тосонд ашигтай витамин, эрдэс бодис, тосны хүчлүүдээс гадна үрэвслийн эсрэг бодис байдаг. Мөн түүнийг уушгинд хурсан цэр гаргах зорилгоор иддэг. Сүүлний өөхийг сүрьеэг эмчлэхэд хэрэглэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар сүүлний өөх антиоксидант бөгөөд чөлөөт радикалын идэвхийг саармагжуулах чанартайг тогтоожээ. Цагаас эрт хөгшрөх, эс мутацид орох, хорт хавдар үүсэх зэргээс сэргийлэх сайн эм болно. Эцэж доройтох, сөнөрлийн эмчилгээнд эмч нар сүүлний өөх ашигладаг. Хүнд гэмтэл, халдварт өвчний дараа хурдан тэнхрэхэд тустай. Тамирчид, идэвхтэй амьдралын хэвшилтэй хүмүүс идэж байхыг зөвлөдөг. Сүүлний өөх бол вируст өвчний дэгдэлтийн үед орлуулшгүй хүнсний бүтээгдэхүүн болно. Сүүлний өөх нян, вирусийн эсрэг биеийн эсэргүүцлийг дэээшлүүлдэг. Дархлааг сайжруулж, бүх эрхтний бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг. Сүүлний өөх ходоодыг ходоодны илүүдэл хүчлээс хамгаална. Өтгөн хатахыг зогсоож, гэдэсний ханын гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн болгоно. Ходоод-гэдэсний ажиллагааг сайжруулж, гастрит, шархлаа үүсэхээс сэргийлнэ.

Сүүлний өөхний харш муу тал: Тарган бөгөөд хөдөлгөөн бага хүмүүс сүүлний өөх идэх хэрэггүй. Сүүлний өөхөнд гахайн өөхнөөс хамаагүй бага холестерин байдаг. Тэглээ ч гэсэн элэг, нойр булчирхай, цөсний гэр, зүрхний өвчний үед, мөн цус бүлэгнэх өвчний үед сүүлний өөх таарахгүй. Бүрэн эрүүл хүмүүс ч сүүлний өөхийг бага идэх хэрэгтэй. Хөдөлгөөн багатай хүмүүс хязгаарлах харэгтэй. Илчлэг ихтэй энэ хүнс биеийн хүчний хүнд ажилтай хүмүүст харшлах зүйл огтхон ч байхгүй. Тийм хүмүүс эрчим хүчээ хурдан нөхөхөд сүүлний өөх тустай байна. Бусад тохиолдолд эрүүл мэндийн хамгийн бага хэмжээнд (хоногт 100 грамм) хэрэглэнэ.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд иргэн, ААН байгууллагууд орчны 50 хүртэлх зам талбайг цэвэрлэж, гадна фасадаа угаана
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна
Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?