HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 12

BIGBANG 20 жилийн ойгоо тохиолдуулан хийх дэлхийн аялан тоглолтынхоо тов болон хотуудыг өчигдөр (2026.06.11) зарлалаа.

Тэдний агентлаг YG Entertainment-ийн албан ёсны сошиал хуудсаар нийтэлсэн постероос харахад аялан тоглолт 2026 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Goyang хотод эхэлж, улмаар Хойд Америк, Европ, Австрали-Номхон далайн бүс болон Азийн орнуудаар үргэлжилж, 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Нийтдээ 18 хотод 31 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Oakland, Paris, London, Taipei, Singapore, Hanoi, Sydney, Bangkok болон Tokyo зэрэг хотууд багтаж байна.

Тоглолтуудыг олон арван мянган үзэгч хүлээн авах хүчин чадалтай цэнгэлдэх хүрээлэн, томоохон аренуудад зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд Goyang Stadium, MetLife Stadium, Stade de France, Tottenham Hotspur Stadium, Tokyo Dome болон Kyocera Dome Osaka багтаж байна.

Энэхүү аялан тоглолт нь фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа бөгөөд энэ нь BIGBANG хамтлагийн 2017 онд хийсэн Last Dance аялан тоглолтоос хойших анхны дэлхийн хэмжээний тур болох юм. Өөрөөр хэлбэл, тэд ойролцоогоор есөн жилийн дараа дэлхийн аялан тоглолтоо дахин хийх гэж байна.

YG Entertainment компаниас мэдээлснээр нэмэлт тоглолтын огноо болон хотуудыг дараа нь зарлах аж.

BIGBANG хамтлаг 2006 оны наймдугаар сард дебютээ хийсэн бөгөөд энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Өнгөрсөн хоёр арван жилийн хугацаанд тэд Haru Haru, Fantastic Baby, Bang Bang Bang, Lies, Last Dance, Last Farewell зэрэг олон хит бүтээлээрээ дэлхий даяар алдаршсан юм.

2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байна
Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?