HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байгаа нь энэ салбарын шинэчлэл ямар эрчимтэй өрнөж буйг харуулж буй үзүүлэлт юм.

Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд бид энэхүү хүнд суртлаас салж, E-Mongolia-аас авах боломжтой болсон.

2025 оны 11 сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон. Энэ нь үйлчилгээний өгөгдөл, хариу илгээх хурд, мэдээллийн интеграцийн чанарыг эрс сайжруулсан алхам болсон.

Хамгийн эрэлттэй эрүүл мэндийн цахим үйлчилгээний тухайд дараах үйлчилгээнүүд багтаж байна.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох , Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ” гэж заасны дагуу Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Төв, Ховд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүрд “Хурдан киоск”  төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэдэд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Улсын 2-р төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд Хурдан киоск машиныг байршуулаад байна.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд “Хурдан киоск” машинаас шинжилгээний хариу, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг үйлчилгээг ихэвчлэн авч байна. Мөн цаашид бүх эмнэлгүүдэд “Хурдан киоск” төхөөрөмжийг байршуулах боломжтойг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг  хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хоёр сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

ӨНӨӨДӨР | Засгийн газрын хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ
Лок Сахба 2024: Энэтхэгийн сонгуулийг удирдаж буй инфлүүнсэрүүд
“Дэлхийн тулааны наадам”-аас Б.Хулан мөнгөн медаль хүртлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?