HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 15

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр “Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сарын сүүлээс эхлэн явган хүний замын ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Цахилгаан, гадна холбооны ажилтайгаа нийлээд өдөрт 16-21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Энэ онд шинэчилж буй байгалийн чулуун хавтан бол өмнөх замын хавтангаас эрс ялгаатай. Үйлдвэрт хийсэн өмнөх хавтангууд нь насжилт буюу нягт багатай. Хүний болон автомашины хөдөлгөөн, бороо, цасанд амархан бутарч элэгддэг. Ойрхон засвар, шинэчлэл хийх шаардлагатай болдог. Түүнчлэн явган хүний замыг халтирдаг гантиг чулуугаар хийснээр явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл болдог. Дэлхийн олон орны туршлагаас харахад явган хүний замаа байгалийн чулуу буюу боржин чулуугаар хийсэн байдаг. Учир нь байгалийн чулуу нь өөрөө өндөр нягттай, эвдэрч бутардаггүй, хамгийн багадаа 30 жил, цаашлаад 100 хүртэлх жилийн насжилттай. Бороо, цас, усанд тэсвэртэй буюу өөрөө хатдаг. Хотын гол, гудамж замуудыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг явган замын асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж тайлбарлав.

Байгалийн чулуу нь барзгар гадаргуутай учраас халтирч гулсдаггүй нь маш том онцлог юм. Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэ явган замын ажилтай танилцаж, явган замын норм стандарт, ажлын зургийг илүү нарийвчилж, явган замын холбоос хэсгүүд болон суурийн үеийг чанаржуулах хэрэгтэй төдийгүй тэдгээрийг зураг төсөлд нарийвчлан тусгах заавар чиглэл өглөө. Ер нь хотын гол, гудамж замуудын явган хүний зам хэсэгчилж ихээр эвдэрсэн байдаг. Тийм хэмжээний эвдрэлийг хэсэгчилж засах боломжгүй. Бүрэн хуулж авч шинэчлэх шаардлагатайг инженерүүд тайлбарлав.

Байгалийн чулуун хавтангаар явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн зүгээс явган замын ажил гүйцэтгэхэд хийцлэлийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Зургийн ажилд нарийвчилсан тайлбар, заавар оруулах зүйлс бий. Оройн 22:00 цагаас хойш хотын төв рүү том машин оруулахыг зөвшөөрдөг учраас шөнийн цагаар ажилчдаа ажиллуулж, шөнийн цагаар л хогоо ачуулж байгааг олон нийт ойлгож хүлээж аваасай гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ТАНИЛЦ: Намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Салхин цэцэг өвчний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?