HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Есөн тархи, гурван зүрхтэй наймаалжны биеийн антомын сонирхолтой баримтууд

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 11 сарын 19

Наймаалжны хамгийн гол онцлог нь найман гар боловч түүнээс илүү сонирхолтой нь  толбот арьсан доор  есөн тархи нуугддаг. Найман гар тус бүрдээ нэг жижиг тархитай ба гурван зүрх нь тус тусын үйл ажиллагаагтай ажээ. 

Хэдий ийм онцгой бүтэцтэй амьтан болохоор мөнх амьдрах мэт санагдаж болох ч бодит амьдрал дээр ихэнх наймаалж зэрлэг байгальд 1–2 жил л амьдардаг гэж “National Geographic” мэдээлжээ.

Харин Хойд Номхон далайн аварга наймаалж хамгийн урт настай төрөл бөгөөд урт нь таван метр, жин нь 20–50 кг хүрдэг. Тэд дунджаар тав орчим жил амьдарч, үржлийнхээ дараа үхдэг байна.

Америкийн “Scientific American” сэтгүүлд Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнгийн “Пандора” нэртэй наймаалж 27 сар амьдарсныг онцлон тэмдэглэжээ. Энэ нь наймаалжны хувьд бараг дээд амжилт юм.

Наймаалжны хоёр зүрх (салбар зүрх) нь зягзаг руу цус шахаж хүчилтөрөгч авч өгдөг. Харин гурав дахь буюу төв зүрх нь хүчилтөрөгчтэй цусыг бие даяар шахаж, найман гарыг хүчтэй ажиллуулахад тусалдаг. Гэвч наймаалж сэлэх үед төв зүрх нь ажиллахаа больдог. Тиймээс тэд амархан ядардаг. 

Наймаалжны цус цэнхэр өнгөтэй байдаг. Учир нь хүний цусанд байдаг төмөрт суурилсан гемоглобины оронд тэд зэс дээр суурилсан гемоцианин хэмээх уурагтай. Энэ уураг хүчилтөрөгчийг муу зөөвөрлөдөг тул наймаалж илүү олон зүрхтэй байх шаардлагатай болдог. Гэвч усны хүчиллэгийн түвшин (pH) буурах тусам гемоцианин илүү сул ажилладаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн орчин наймаалжинд тохиромжгүй болох магадлалтай гэсэн үг.

Наймаалжны гурван зүрхнээс гадна есөн тархи бий. Найман гар тус бүрдээ жижиг тархитай. Энэ нь гар тус бүрийг бие даан хурдан, нарийн хөдөлгөөн хийх боломж олгодог. Харин нэг том төв тархи нь бүх мэдрэлийн системийг удирдан зохицуулдаг. Наймаалжны тархи биеийн харьцаа нь сээр нуруугүй амьтдын дундаас хамгийн өндөр бөгөөд нэг нохойтой дүйцэхүйц хэмжээний мэдрэлийн эстэй. Ийм том, хүчирхэг мэдрэлийн системийг тэтгэхийн тулд гурван зүрх хэрэгтэй байдаг нь ойлгомжтой.

Наймаалжны найман гар нь хүчтэй соруулагчуудаар бүрхэгдсэн бөгөөд тэдгээрийг хөдөлгөөн, ан агнуур, зүйлсийг барих, онгойлгох зэрэгт ашигладаг. Тэд сэлж чаддаг боловч ихэнхдээ далайн ёроолоор мөлхөж хөдөлдөг. Эр наймаалж гекотоктилус хэмээх тусгай хэлбэртэй гараараа үржлийн үед эм наймаалжинд үрийн уут (сперматофор) дамжуулдаг. Зарим нь тэр гараа үлдээдэг гэж “Natural History Museum” тэмдэглэжээ.

Northrop Grumman 

Coca-Cola Area x Playtime Festival 2026
Тамгагүй төрийг тайз болон амьдрал дээр зэрэг дэглэж байна
ХАЙКУ ШҮЛГҮҮД | Намрын орой даарч суунам…
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?