HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

ХАЙКУ ШҮЛГҮҮД | Намрын орой даарч суунам…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 20
Япон улсаас эхтэй Хайку шүлэг нь тэртээ 16-р зууны үеэс хөгжиж ирсэн бөгөөд өдгөө дэлхийн улс орнуудад тухайн улс үндэстний өөр өөрийн өвөрмөц онцлогийг шингээж, олон өнгө аястайгаар хөгжиж байна. Уг шүлгийн хэлбэрийн онцлог нь 3 мөртэй, 17 үетэй. 

***

Хуучин цөөрөм рүү

Хөөрхий мэлхий дэвхрэхэд

Усны чимээ гарав. /Мацуо Башё/

***

Намрын орой даарч суунам.

Магадгүй энэ орой дулаан байсан шиг 

Маргаашийн өдөр санагдах ч юун.  /Ёса Бусон/ 

***

Хоёр түнлийн оройд 

Хүдэн манан татахад 

Модон хөл минь даарав. /Г.Нямдорж/

***
Намрын анхны борооноор

Нарсан ойн сармагчин хүртэл

Цув нөмрөх санаа бий. /Мацуо Башё/

***

Амьдрал гэгч тэмцэл юм 

Аальхан болжмор нохойг хуураад 

Идүүртэй хоолыг нь тоншиж байна.  /Исида Хакё/

***

Сүмийн оройгоос

Тагтаа нисэхүйд…

Дурсамж сэргэнэ /Н. Идо/

***

Гэгээвчээр

Айсан далавчны үнэр шагайна,

Бүрхэг шөнийн салхи. /Г.Аюурзана/

***

Япон хайку маягаар бичсэн дөрвөн улирлын шүлэг

I. Хавар

Хашаа бууцны хөлөөр

Хар турлиах сүрэглэн ирж

Хөлдүүс ховхлон гүйлдэнэ

II. Зун

Амаа өдөржин ангайж

Атан тэмээд нүцгэн биендээ

Хүйт мөрөөдөн зогсоно

III. Намар

Бургаст голын тохойн

Буруу эргэсэн цөөрөм дээр

Өнчин шар навч эргэлдэнэ

IV. Өвөл

Өвөр нөмөрт бараантах

Өвөлжөө бууцны хөл өөд

Малын жим яарна /Б. Явуухулан/

Хүүхдүүдийн дунд дээрэлхэл, бэлгийн хүчирхийлэл хурдацтай өсөж буй нөхцөл нь ЦАХИМ ОРЧИН
Барилгын талбайн хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхсан хэргийг шалгаж эхэллээ
“Улаанбаатар Америк” сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина
Дэлхийн тамхигүй өдөр энэ сарын 31-нд болно
Арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрх өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?