Монголын хамгийн том хөгжмийн фестиваль болох “Playtime Festival 2026” наадам долоодугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд нийт гурван өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдана. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр тав дахь жилдээ оролцох гэж байна. Фестивалийн туршлагыг шинэ шатанд гаргахаар зорьж буй энэ жилийн хөгжмийн наадмаар “М-Си-Эс Кока-Кола” компани урьдах жилүүдтэй адил хөгжимд дурлагч залууст зориулсан олон сонирхолтой хөтөлбөрийг Coca-Cola Area-д танилцуулах болно.
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ба iCoke GOAL ХӨТӨЛБӨР
2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тэгвэл Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны түнш Coca-Cola брэнд нь Playtime наадмын үеэр хөлбөмбөгийн зарим тоглолтыг Coca-Cola Area-д үзүүлнэ. Түүнчлэн тусгайлан зассан хөлбөмбөгийн хаалга руу GOAL оруулж, iCoke app утсан дээрээ татан iCoke GOAL хөтөлбөрт оролцож, олон олон бэлгийн эзэн болоорой.


ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
Өдрийн цагаар Coca-Cola Area дээр олон сонирхолтой хөтөлбөр залуусыг хүлээж байх болно.
- “Recycle me ~ Bottle art“ воркшопт оролцож, хуванцар болон шилэн савлагаан дээр өөрийн бүтээлийг урлаарай.
- Фестиваль дээр хэрэглэсэн ус ундааны саваа марталгүй цуглуулж, ангилснаар Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд болох Bonaqua-ийн гарын бэлгийн эзэн болох боломжтой.
- “М-Си-Эс Кока-Кола” компанийн хамгийн отгон брэнд болох Minute Maid Nectar брэндийн шинэ амт “Мультифрут” шүүсийг амтлаарай.
- Нарлаг өдрүүдэд сэргээх цайны жимсний төгс зохицол мөстэй аягатай Fuze Tea худалдаалах цэгүүд байршина.
- Schwepes брэндийн коктейль уунгаа иог хийгээрэй.


ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
“Recycle me” Interactive Hub
Түгээлтийн машинаа дахин амилуулж хэзээ ч, хаана ч байрших боломжтой явуулын үзэсгэлэн болгосон “Recycle me” Interactive Hub дээр залуус хуванцрыг дахин боловсруулах явцад гар бие оролцож, таван алхамт үйлдэл хийж, дахин боловсруулсан хуванцраар хийсэн гарын бэлэг авч, байгальд ээлтэй фестивалийн нэг хэсэг болох боломжтой. Мөн “М-Си-Эс Кока-Кола” компанийн залуус талбайн эргэн тойронд хуванцар тэмдэглэгээтэй сав байрлуулж, бүх байгууллагад хуванцрын уут олгож байгаа учраас фестиваль дээр хэрэглэсэн хуванцар тань хог хаягдал болно гэж санаа зовох хэрэггүй, дахин боловсруулагдана.


Coca-Cola Green Area
Фестивалийн өмнөх өдрүүдэд “М-Си-Эс Кока-Кола” компани салхины нөлөөллийг бууруулах, бичил уур амьсгалыг тогтворжуулах зорилгоор Кока-Кола ногоон төглөө арвижуулж, тарьсан модоо хамгаалах зорилгоор хашаалаад байна. Хурдан ургалттай, агаар шүүж, хөрс тогтоох өндөр чадвартай мод бөгөөд байгальд ээлтэй наадмын зохион байгуулалтын бодит жишээ болсон байна.

Талбайн чийгшүүлэлт
“М-Си-Эс Кока-Кола” компани үйлдвэрийн технологийн явцад ашигласан бүхий л усаа цэвэршүүлж, ундны уснаас бусад зориулалтаар ашигладаг. Тиймээс фестивалийн өдрүүдэд Плэйтайм хүрээлэнгийн талбайг энэхүү усаар чийгшүүлэх болно.

УРАН БҮТЭЭЛЧИД
Урьдны жилүүдтэй адил Coca-Cola тайзан дээр залуусын сонсох дуртай хамтлаг дуучид хүрэлцэх ирэх болно. Өдөр, оройн цагаар DJ Set тоглогдох бөгөөд дуучин Маралжингоо, Trishna, Davaadalai, Wasabies хамтлаг болон Татар хамтлаг Coca-Cola тайзан дээр уран бүтээлээ толиуулна.

