HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хятад улс 2020 оноос хойш пуужингийн үйлдвэрлэлээ эрчимтэй өргөтгөж байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 11

CNN агентлагийн хийсэн шинэ сансрын зураг, газрын зураг, төрийн баримт бичгийн шинжилгээний дүнгээр, 2020 оноос хойш Хятад улс пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой байгууламжуудаа урьд өмнө байгаагүйгээр өргөжүүлж, АНУ-ын цэргийн нөлөөг сөрөх, бүс нутаг дахь ноёрхлоо баталгаажуулах чадвараа нэмэгдүүлж байгаа нь тодорхой болжээ.

Энэ түүхэн хэмжээний өргөтгөл нь АНУ-ын зэвсгийн нийлүүлэлтийн хүндрэлтэй байдлаас эрс ялгаатай байна. Судалгаанд дурдсанаар, пуужингийн үйлдвэрлэл болон Хятадын пуужингийн цэргийн хүч (PLARF)-тэй холбоотой 136 байгууламжийн 60 гаруй хувь нь хиймэл дагуулын зураг дээр өргөтгөл хийгдсэн шинжтэй байна.

Эдгээр байгууламжууд  үйлдвэр, судалгааны болон туршилтын төвүүдийг багтаасан бөгөөд 2020 оны эхнээс 2025 оны эцэс хүртэл нийт 2 сая гаруй м² барилгын талбайгаар нэмэгджээ. Хиймэл дагуулын зургаар шинэ цамхаг, бункер, зэвсгийн хөгжүүлэлттэй холбоотой байгууламжууд илт харагдаж байгаа бөгөөд зарим зурган дээр пуужингийн эд ангиуд хүртэл илэрч байна. “Хятад улс дэлхийн супер гүрэн болох байр сууриа бататгах стратегиа хэрэгжүүлж байна. Бид шинэ зэвсгийн уралдааны эхний шатанд явж байна,” гэж НАТО-д

2012 онд эрх мэдэлд гарснаас хойш Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Арми (PLA)-ийг “дэлхийн түвшний зэвсэгт хүчин” болгох зорилгоор цэргийн тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх ажилд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн тэрээр Хятадын цөмийн болон баллистик пуужингийн зэвсгийг хариуцдаг Пуужингийн цэргийн хүчийг (PLARF) өргөжүүлсэн бөгөөд үүнийг “стратегийн саатуулах гол хүч, үндэсний аюулгүй байдлын тулгуур багана” хэмээн тодорхойлсон байна.

Одоогийн байдлаар Хятадын пуужингийн үйлдвэрлэлийн байгууламжууд тус улсын бүх цэргийн салбарыг хангадаг бөгөөд 2 сая гаруй идэвхтэй цэрэгтэй дэлхийн хамгийн том зэвсэгт хүчин юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зүүн Азийн орнуудаар айлчилж, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзахдаа худалдааны асуудлыг голчлон хэлэлцсэн ч Бээжингийн улам бүр нэмэгдэж буй цөмийн болон уламжлалт зэвсгийн хүч АНУ-ын анхаарлыг татжээ.

Хэлэлцээний өмнө Трамп АНУ-ын Батлан хамгаалах яаманд (Пентагон) “Хятад болон Оростой тэнцүү нөхцөлөөр” цөмийн туршилтаа дахин эхлүүлэх үүрэг өгсөн нь олон арван жилийн туршид баримталсан АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт авчирч байна. Хятад, Орос хоёр сүүлийн 25 жилд цөмийн дэлбэрэлттэй туршилт хийгээгүй ч АНУ аль аль улсын шинэ үеийн цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг анхааралтай ажиглаж ирсэн байна.

Стокгольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI)-ийн мэдээлснээр, 2023 оноос хойш Хятад улс жил бүр 100 орчим шинэ цөмийн цэнэгт хошуу нэмж байгаа бөгөөд энэ өсөлт нь дэлхийн хамгийн хурдан юм. Гэсэн хэдий ч Хятадын нийт нөөц нь АНУ ба Оросын хамт дэлхийн цөмийн зэвсгийн 90%-ийг эзэмшдэг түвшинд хүрээгүй байна.

CNN news

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ
Поп од Леди Гага жирэмсэн болсон гэх цуурхалд хариу өглөө
Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн гэв
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?