HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

ТЭДНИЙ БИЧСЭН ХАЙРЫН ЗАХИДАЛ | Тэнгисийн эргээс дөрвөн хос төрлөө

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 05 сарын 19

Central TV “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын 20 дугаар үзэгчдэд хүрч өчигдөр төгсгөлийн ангиа хүргэсэн. Хоёр сар үргэлжилсэн уг шоунд хайр, мөнгөний сонголтыг өгсөн ч бүгд хайрыг сонгосноор нэвтрүүлгээс дөрвөн хос төрлөө. Нэвтрүүлгийн дагуу тэд нэг нэгэндээ чин сэтгэлийн үгтэй захидал бичсэн юм. Тэдний захидлыг хамтдаа задалцгаая.

TSETULA & ULIYA 

Tsetula: “Анх чиний сахилгагүй нүдийг хараад өмнө нь мэдэрч байгаагүй, сүнсээ соруулах шиг болсон. Сүнсгүй болсон биеэ би өөрөө ч ойлгохоо больсон. Нандин хайраа би буруу хүмүүст зольсон. Гэхдээ одоо надад үнэхээр хамаагүй ээ, би жинхэнэ хайраа олсон”

Uliya: “Бидний харилцаа үлгэр шиг эхлээгүй ч эргээд харахад үлгэрээс их зүйл туулжээ. Анх чамайг хараад ямар марзан залуу вэ гэж бодсон ч ард нь ямар зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй хүн байдгийг таних гэж арай л их хугацааг өнгөрөөчхөв үү дээ. Яаж ийм ойлгомжгүй хүн байдаг байна гэж гайхдаг байсан өдрүүд, санаачилгатай шийдэмгий бай гэж чамд зөвлөсөн мөчүүд, өөр охинд захиа бичихэд чинь хамт сонсоод инээлдэж байсан үеүдээ бодохоор өнөөдөр чамд энэ захиаг уншаад зогсоно гэж төсөөлөлд минь багтахааргүй байлаа. Эр хүн гэх үгийн чинь ард нуугдах тууштай, шийдэмгий байдлыг чинь үнэлж барамгүй. Маскны ард гарах дуртай ч маскгүйгээрээ чи дэндүү гайхалтай хүн шүү”

TRAE & TOD

Trae: “Гараас чинь атгаад, бугуйвч солилцож байх үеэрээ чамайг би өөрийн болгоно гэж сэтгэл шулуудан нэг л мэдэхэд чамайг би миний найз охин гэж сэтгэл бардам дууддаг болжээ. Хайр гэж хайж ирдэггүй, чи минь миний амьдралд орж ирсэн хамгийн нандин, гэнэтийн бэлэг. Миний чамайг анх харсан тэр сэтгэл хөдлөл, анх биеэ барьсан балмагдсан царай, чи бид хоёрын анхны үнсэлт, нууц өрөөнд өнгөрүүлсэн тэр шөнө, найз охин минь болооч гээд гуйсан тэр оройг би хэзээ ч мартахгүй”

Tod: “Анх уулзаад л итгэлтэйгээр гарыг минь хөтөлсөн залуу одоо зүрхийг минь хөтөлж, сүүлчийн захианы минь эзэн болчихсон миний өөдөөс харан зогсож байгаад баярлаад ханашгүй. Чи бид хоёрыг учралыг 100 хувь энэ захиагаар илэрхийлэх боломжгүй ч гайхалтай гэх ганц л үгээр илэрхийлэх боломжтой мэт. Дурлалын аянд гарч явсан чамтай сүүлчийн зогсоол хүртэл хамт аялж болох уу”  

NATSAG & ZOLOO

NATSAG: “Анх болзож эхэлснээсээ хойш чи бид хоёр 12 хоносон байх юм. 12 хоногийн дотор би хэнд ч, хэзээ ч чамд дурласан шигээ дурлаж үзсэнгүй. Үзэх ч үгүй байх. Өнөөдөр бидний хайрын арал дээр байх сүүлийн өдөр ч гэлээ, ирээдүйд бичигдэх түүхийн эхлэл байх болно. Чи бид хоёр өөр тивд амьдарцгааж, биесийг маань бүхэл бүтэн далай, тэнгис зааглах ч зүрх сэтгэл минь үргэлж чамд нээлттэй хэвээр байх болно шүү”

Zoloo: “Уулзах, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг чи бид хоёр энд уулзсан нь учиртай байх гэж би бодож байна. Чиний над руу хардаг харц, жентлемэн зан, намайг сонсож, ярилцаж чаддаг зан, чиний тэр хайр татам инээд. Бүхнийг хийж чаддаг тэр төрх одоо ч тод байна. Чамайг орж ирсний дараа миний захиа чамаар эхэлж, чамаар дуусаж байгаад би баяртай байна”

TAMIRAA & JIEUN

Tamiraa: “Анх зургаас харахад их ширүүн харцтай, ууртай, ширүүн юм шиг харагдаж байж билээ. Харин танилцсаны дараа төсөөлснөөс шал өөр, эгдүүтэй, хайр хүргэм бүсгүй гэдгийг олж харсан. Удаан ярилцаад хамтдаа цагийг өнгөрөөсний дараа миний сонирхлын охин байна, ийм хурдан олчхож байгаа юм байх даа гэж өөртөө их гайхаж байсан. Чиний нүдийг ширтэх мөчид энд ирээд туулсан бүх зовлон мэдрэмжүүдээ мартаж, тайтгардаг юм шүү”

Jieun, “Энэ арал дээрх богинохон хугацаанд намайг өөртөө дурлуулж, намайг хайрлах залуу гарч ирнэ гэсэн итгэл минь унтарч, шантарсан үед чи минь гарч ирж бяцхан зүрхийг минь хулгайлчихсан. Чиний тэр харц, хөгжилтэй зан, гол нь намайг гэх сэтгэл чинь үргэлж надад гэртээ ирчихсэн мэт дулаахан, тухтай мэдрэмж. Тиймээс миний хамгийн нандин үнэ цэнтэй зүйл минь чи болсон”

Зарим нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлнэ
EJAE хөлбөмбөгийн ДАШТ-ий ёслолын тайзнаа гарахаар болжээ
БОЛОВСРОЛЫН ЭКСПО МОНГОЛД АНХ УДАА ВИРТУАЛ ОРЧИНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой
Өвлийн паралимпын “Милан Кортина-2026” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?