HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Манай улсын эрүүл мэндийн салбарт 1127 эх баригч ажиллаж байна

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 06

 Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ, НҮБХАС, Японы Жайка олон улсын байгууллага Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран “Эх баригч хүмүүнлэгийн элч” уриан дор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НҮБХАС-ын тэргүүн Халид Шарифи, Жайка ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн нар үг хэлсэн бөгөөд эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.

Манай улсын эрүүл мэндийн салбарт 1127 эх баригч ажиллаж байгаагийн 39,6 хувь нь сумын ЭМТ болон сум дундын эмнэлэгт, 24,4 хувь нь НЭ, дүүргийн ЭМТ, амаржих газарт, 15,3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байна. Эх баригч нар нийт төрөлтийн 99,2 хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 300 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд оролцож байгаа юм.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлогын зорилтод тусгагдсан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эх баригчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх баригч мэргэжлийн үнэ цэн, бие даасан байдлыг хэрэгжүүлэх зорилгоор тус уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн нь онцлог боллоо.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд эх баригчид чиглэсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 5 чиглэл батлагдсан. Энэ хүрээнд 2023 оноос мэргэшүүлэх сургалт эхэлж, эх баригч нарыг эмнэл зүйн сургагч багш, чиглүүлэгч багшаар бэлтгэж байна.  

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгээр эх, хүүхдийн тусламж үйлчилгээ нь эх баригчийн ур чадвартай шууд хамааралтай учраас эх баригч мэргэжилтэнд цогц чадамжийг ээзэмшүүлж, хөгжүүлэх, мэргэжилдээ эзэн байж, үндэсний болон олон улсын түвшинд ажиллах бүрэн чадамжтай, биеэ даасан мэргэжилтэн бэлтгэхийн тулд “Эх баригчийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө-2030” төслийн хэлэлцүүлгийг 6 чиглэлээр зохион байгуулах шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

ГХЯ: Суданаас хоёр монгол иргэнийг өнөөдөр аюулгүй газарт хүргэнэ
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” боллоо
Замын хөдөлгөөнд IREX ухаалаг систем AI теле хяналтыг ашиглаж эхэлжээ
58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалах боломжтой боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?