HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Ариун шүтээнээс алдагдсан алт | Сабарималагийн дуулиан Траванкорын удирдлагыг ганхууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 09

Энэтхэгийн Керала муж дахь Сабаримала Шри Дарма Шаста сүмд 4.5 кг орчим алт алга болсон байж болзошгүй хэрэг илэрч, шашны болон төрийн байгууллагуудыг хамарсан томоохон дуулиан дэгдлээ. Кералагийн Дээд шүүхийн шалгалтаар тус сүмийн ариун өргөөний хоёр талд байрлах “Дварапалакас” болон “Пидамс” шүтээнүүдийн алтан бүрээсийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хуулж, засварт илгээсэн нь тогтоогдсон байна. 2019 онд хийгдсэн ижил төрлийн засварын үеийн жингийн баримттай харьцуулахад 4.541 кг алт дутсан байжээ. Үүнээс гадна Траванкор Девосомын Зөвлөл буюу сүмийн удирдах байгууллага эдгээр алт бүрээстэй хавтангуудыг “зэс хавтан” гэж буруу бүртгэсэн нь ил болсон юм.

Эд зүйлсийг Бангалор хотын бизнесмен, лам гаралтай Унникришнан Поттид шинээр алт бүрэх нэрийдлээр өгсөн байжээ. Тэрээр 2019 онд Ченнай дахь “Smart Creations” компанид алт бүрэх ажил гүйцэтгүүлэхээ мэдэгдсэн ч энэ нь сүмийн журмыг илт зөрчсөн үйлдэл байв. Мөрдөн шалгалтын явцад алга болсон эд зүйлсийг Унникришнаны эгчийн гэрээс олсон бөгөөд тухайн үед сүмийн албан тушаалтнууд хяналт, бүртгэлээ зохих ёсоор хийж чадаагүй нь тодорхой болсон байна.

Шүүх уг хэргийг хулгай, хөрөнгө завших, итгэл эвдэх шинжтэй гэж үзэж, тусгай мөрдөн шалгах баг байгуулсан. Мөн Траванкор Девосомын Зөвлөлийн хэд хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Энэ хэрэг улс төрийн хүрээнд ч шуугиан тарьсан бөгөөд сөрөг хүчин Кералагийн Devaswom-ын сайд В.Н.Васавангийн хариуцлага тооцохыг шаардсанаар Ассамблейн хурал түр зогссон байна.

Сабаримала сүмийн алтны маргаан нь ариун шүтээний үнэт эдлэлийн хадгалалт, хяналт, бүртгэлийн тогтолцоо хэр сул байгааг харуулж, шашны байгууллагын хөрөнгө удирдлагын ил тод байдал, төрийн хяналтын чадавхид асуулт тавьсан үйл явдал болж байна.

Илон Маск Wikipedia-г орлох өөрийн хувилбарын Grokipedia платформыг нээлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шууд ярилцлагад орох шаардлагад хэвлэлүүд нэгдсээр байна
Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Дэвид Бекхимд хаан III Чарльз Виндзор “Хүлэг баатар” цол хүртээжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?