HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Цаг агаарын гамшигт үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 05

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Баянхонгорын зүүн, 6-7-нд шилжих шөнө Дундговийн хойд, 7-ны өдөр Сэлэнгийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.


2025 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2025 оны 11-р сарын 07-ноос 11-р сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. 9, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Өнөөдөр нийслэлийн таван дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийнэ
“Төрийн тэргүүнийхээ үгийг сайн тунгааж, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна”
СУДАЛГАА | Ухаалаг утас хүүхдийг илүү ухаалаг болгодоггүй
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг маргаашаас авч эхэлнэ
Монгол улс багаараа SPECIAL AWARD хүртлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?