HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Хүүхэд 12-14 насандаа бие даах чадварт илүү суралцдаг

|
Жаргал Адъяабазар
| 2024 оны 05 сарын 11

Энэ нас бол бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны олон өөрчлөлтийн үе юм. Бэлгийн бойжилт эхлэхэд дааврууд өөрчлөгддөг. Ихэнх хөвгүүдийн нүүрэнд сахал, эрхтэнд үс ургаж, дуу хоолой нь бүдүүрнэ.  
 
Охидод үс, хөх ургаж, сарын тэмдэг ирж эхэлдэг. Тэд эдгээр өөрчлөлтүүд болон бусад хүмүүс тэднийг хэрхэн харж байгаад санаа зовж эхэлнэ. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн хавьталд орох зэргээр үе тэнгийнхнийхээ дарамттай нүүр тулах үе байж болно. 

Мөн хооллолттой холбоотой эмгэг, сэтгэл гутрал, гэр бүлийн асуудал зэрэгтэй тулгарч болно. Энэ насанд өсвөр насныхан найз нөхөд, урлаг спорт, цаашид суралцах сэдэв чиглэлийг өөрөө сонгож эхэлнэ. Эцэг эх нь хэдийгээр чухал хэвээр байгаа ч тэд аливаад хандахдаа өөрийн үзэл бодол, сонирхлыг даган илүү бие даасан байдалтай болдог.

Энэ насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл нийгмийн өөрчлөлтүүд

  • Гадаад төрх, харагдах байдал, хувцаслалтад маш их анхаардаг болсон байна.
  • Өндөр хүлээлт ба өөртөө итгэлгүй байдлын хооронд эргэлдэнэ.
  • Маш их сэтгэл хөдлөлтэй.
  • Үе тэнгийнхэндээ танигдсан, тэдний дунд нөлөөтэй байхыг хүснэ.
  • Эцэг эхдээ хайраа бага илэрхийлдэг; заримдаа бүдүүлэг эсвэл элдэв илүү ааштай болсон ч юм шиг санагдахаар болдог.
  • Хүч чадал шаардсан хичээл даалгаварт бухимддаг.
  • Эрүүл зөв хооллолттой холбогдох асуудал хүндэрч мэднэ.
  • Сургуульдаа муу дүн авах, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, аюултай бэлгийн харьцаанд орох болон бусад асуудал тулгарвал маш их гуниглаж сэтгэлээр унана.

Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж

  • Мансууруулах бодис, архи, тамхи, секс зэрэг эмзэг сэдвийн талаар ярихдаа өсвөр насны хүүхэдтэйгээ шударга, илэн далангүй ярилцаарай.
  • Найзуудтай нь уулзаж танилцаарай.
  • Сургуулийн амьдралыг сонирхож байгаагаа харуулна.
  • Хүүхдэдээ эрүүл сонголт хийхэд нь тусалж, түүнийг өөрөө шийдвэр гаргахад нь урамшуулаарай.
  • Үзэл бодлыг нь хүндэтгэж, түүний бодол санаа, мэдрэмжийг харгалзан үзээрэй. Та түүнийг сонсож буйг тэр мэдэж байх нь чухал.
  • Өнгөц харахад их энгийн юм шиг зүйл (тухайлбал, хичээлдээ сайн дүн авах эсвэл аливааг цэвэр байлгах, бусдад хүндэтгэл үзүүлэх, гэх мэт) зөрчилдөөн үүсгэж болно. Энэ тохиолдолд зорилго, хүлээлтийн талаар тодорхой санал зөвлөмж бэлдэж, санал солилцох маягаар ярьж байх нь чухал юм.

Эх сурвалж: childrensneuropsych.com

Өвлийн паралимпын “Милан Кортина-2026” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо
Халтиргаа гулгаа, цана чаргатай холбоотой гэмтлийн тохиолдол эрс нэмэгджээ
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар дуусжээ
Долоо хоногийн гурван өдөр сүү өгөх хөтөлбөр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?