HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“E-BUSINESS” платформ нээгдсэнээс хойш 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр ААН байгуулаад байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 04

E-Business платформ нь хуулийн этгээдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах цахим систем. Энэ платформ дээр хуулийн этгээд шинээр байгуулах, нэр сонгох, нэрээ баталгаажуулах үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Түүнээс гадна ААН-үүд компанитай холбоотой мэдээлэл авах, үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лавлагаа авах зэрэг төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой нэгдсэн систем юм.

Төрийн цахим үйлчилгээг дараагийн шатанд гаргах E-Business 2.0 цуврал хэлэлцүүлгийг энэ удаа төрийн анхны шатны үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагынхны дунд зохион байгууллаа.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд E-Business платформыг ашиглан 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр аж ахуйн нэгжтэй болж, 40,000 орчим давхардаагүй хэрэглэгч ашиглаж эхэлснийг онцоллоо. E-Business 2.0 шинэчлэлийг эхлүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо өндөр байж, цахим засаглалаар Монгол улс байр ахисаар байгааг ч онцоллоо.

E-Business систем хөгжсөнөөр далд эдийн засаг хумигдаж татварын бааз суурь нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл манай хөдөлмөрийн зах зээлийн 40 гаруй хувийг албан бус хөдөлмөр эрхлэгчид эзэлж байгаа бөгөөд энэ бүлгийнхэн E-Business платформ дээр шинээр ААН байгуулах, албан ёсоор татвар төлөх, үйлчилгээ авах хууль ёсны боломжууд нээгдэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business”-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Дараагийн хэлэлцүүлгийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, ОУБ-ын суурин төлөөлөгчид , Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөллүүд дунд зохион байгуулах юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн азийн хөгжлийн банкны монгол улс дахь захирлыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Хурц Арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Doctor Who” цуврал дараа жилийн Зул сарын баяраар тусгай ангитайгаар эргэн ирнэ
“ЗӨВ ХООЛЛОЛТ” бол утаанаас хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга
ТАНИЛЦ: Дараах хилийн боомтууд гурав хоног амарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?