HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

“ЗӨВ ХООЛЛОЛТ” бол утаанаас хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 10 сарын 10

Өвлийн улиралд Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоор тэргүүлэх хэмжээнд хүрдэг. Өөрөөр хэлбэл PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 10–25 дахин өндөр гарч, иргэдийн уушги, зүрх судасны тогтолцоонд өдөр бүр ноцтой нөлөөлдөг гэсэн үг. Маск зүүх, агаар цэвэршүүлэгч хэрэглэхээс гадна хоол хүнсээр дамжуулан утааны хор нөлөөнөөс сэргийлэх нь бас нэг чухал зүйл юм. Учир нь зөв хооллолт нь биеийн дархлааг дэмжиж, уушги болон эд эсийн гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Антиоксидантаар баялаг хүнс

Юуны өмнө антиоксидантаар баялаг хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Үүнд, жимс жимсгэнэ, чацаргана, нэрс, аньс, үхрийн нүд, бууцай, брокколи, байцаа, яншуй зэрэг ногоон навчит хүнс. Нимбэг, киви, жүрж, мандарин зэрэг жимс. Сармис, сонгино зэрэг хүнс орох бөгөөд өдөр тутамдаа хэрэглэх нь уушги, дархлааны системийг хамгаалах ач холбогдолтой.

Омега-3 тосны хүчил

Дараагийн нэг чухал элемент бол Омега-3 тосны хүчил юм. Энэ нь уушги болон судасны үрэвслийг багасгах үйлчилгээтэй. Омега-3 ихтэй хоол хүнсэнд яргай, хулд, май, туна зэрэг тослог загас, самар, үр тариа, маалингын үр зэрэг орно. Судалгаагаар Омега-3 тогтмол хэрэглэдэг хүмүүсийн уушгины үрэвслийн түвшин утаанд өртөх үед мэдэгдэхүйц бага байдгийг тогтоосон байдаг. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар Омега-3 нэмэлт тос хэрэглэж болно.

Шингэн зүйл тогтмол уух

Агаарын бохирдлын хорт бодисууд бөөр, элгээр дамжин гадагшилдаг тул хангалттай шингэн уух нь чухал. Өдөрт дор хаяж 1.5–2 литр ус уух, ногоон цай, нимбэгтэй ус, чацарганы шүүс зэрэг антиоксидантаар баялаг шингэн зүйл хэрэглэж занших хэрэгтэй.

ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ХҮНС

Нөгөө талаас, агаарын бохирдлын улиралд зарим төрлийн хүнс нь биеийн үрэвслийг нэмэгдүүлж, нөхцөл байдлыг дордуулах эрсдэлтэй. Боловсруулсан болон тосонд шарсан хүнс, их хэмжээний давс, элсэн чихэр, газтай, чихэрлэг ундаа, архи, тамхи зэрэг нь уушгинд давхар ачаалал өгдөг тул аль болох хязгаарлах шаардлагатай.

-Боловсруулсан, шарсан тослог хоол

-Давс, элсэн чихрийн хэт их хэрэглээ

-Газтай, чихэрлэг ундаа

-Архи, тамхи — уушгинд давхар ачаалал өгдөг

Агаарын бохирдол өндөртэй орчинд зөв хооллолт нь масктай адил хамгаалалт болдог гэж хэлж болно. Антиоксидант ихтэй хүнс, Омега-3 тосны хүчил, хангалттай шингэн уух дадлыг хэвшүүлснээр уушги, зүрх судасны тогтолцоо болон дархлааг дэмжиж, утааны хор нөлөөг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Улаанбаатарын өвлийн утааны улиралд хоол хүнсээ ухаалгаар сонгох нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн бодит, үр дүнтэй алхам юм.

Агаар бохирдуулагч бодисууд 2024 оны мөн үеэс 22-80 хувиар буурчээ
НОБГ: 21 иргэний аюулгүй байдлыг хангаж, 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
YG энтертайнмент BIGBANG хамтлагтай холбоотой мэдээллийг сайтаасаа хасжээ
Л.Энх-Амгалан: Түгжрэлийг сургуультай холбох нь хуучинсаг сэтгэлгээ гэж би харж байна
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?