HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Өмнөд мөсөн далайн гүнээс “үхлийн бөмбөг” хөвөн зэрэг хэд хэдэн шинэ зүйл амьтан нээлээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Дэлхийн хамгийн алслагдсан бүс нутгийн нэг болох Өмнөд мөсөн далайн ёроолоос далай судлаачид хэдэн арван шинэ төрөл зүйлийг нээжээ.Энэ оны эхээр тэнгисийн биологичдын баг “R/V Falkor (too)” нэртэй судалгааны хөлгөөр Саут Сэндвичийн арлуудын орчимд шинээр амьд биет илрүүлэх экспедиц хийсэн байна. Тэд 14 төрлийн амьтдын бүлгээс нийт 2000 орчим дээж цуглуулж, 30 шинэ төрөл зүйл нээсэн гэж “Nippon Foundation–Nekton Ocean Census” байгууллага мэдэгдэв.

Хамгийн онцгой нээлтүүдийн нэг нь махчин “үхлийн бөмбөг” хөвөн (Chondrocladia sp. nov.) юм. Энэ хөвөн бөмбөлөг хэлбэртэй бөгөөд гадаргуу нь жижиг дэгээ шиг бүтэцтэй, түүгээрээ анхааралгүй өнгөрөх ангаа барьдаг байна. Энгийн хөвөнгүүд шүүлтүүрээр хооллодог “тайван” арга барилаар тэжээлээ олдог бол, энэ шинэ төрөл зүйл идэш тэжээлийн хувьд илүү идэвхтэй махчин зан илэрхийлдэг аж.

Мөн шинжлэх ухаанд урьд нь бүртгэгдээгүй хуягласан, солонгорч гялалздаг шинэ төрөл зүйлийн өт Eulagisca sp. nov, болон гурван шинэ төрөл далайн од (Brisingidae, Benthopectinidae, Paxillosidae) илэрсэн байна.

Үүнээс гадна өмнө нь тодорхойлоогүй хэд хэдэн нялцгай биетэн (crustacean), тухайлбал isopod, amphipod зэрэг төрөл олдсон бөгөөд бүрэн шинжилсний дараа шинэ amphipod-ийн гэр бүл байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Мөн газар хөдлөл, галт уулын халуун орчинд дасан зохицсон шинэ хясаа болон далайн дунгийн төрөл, түүнчлэн шинэ төрлийн хар шүр (black coral) нээсэн байж болзошгүй байна.

Судалгааны явцад эрдэмтэд “зомби өт” (Osedax sp.) хэмээх сонирхолтой амьтныг ажиглажээ. Энэхүү өт ам, ходоодгүй бөгөөд бактеритай хамтран ажиллаж, халим зэрэг том сээр нуруутан амьтдын ясанд агуулагдах өөх тосыг задлан хооллодог аж. “Зомби” өт нь өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байсан ч амьдралын орчны гүнээс шалтгаалан ховор ажиглагддаг гэнэ.

Энэхүү экспедиц нь өндөр нарийвчлалтай гүний зураглал, алсын удирдлагатай камер (ROV) зэрэг орчин үеийн технологийн тусламжтайгаар хүний нүдэнд хэзээ ч харагдаж байгаагүй бүс нутгийг судлах боломжийг олгожээ.

“Далай судлалд технологи, судалгааны цаг, дэлхийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа нэгдэх үед ямар гайхамшигтай үр дүн гарч болохыг энэ судалгаа харууллаа,” гэж Шмидтийн далайн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Жиотика Вирмани хэлэв. Тэрбээр мөн энэхүү аяллын явцад “аврага наймаалжийн нялх үеийг анх удаа баримтжуулсан гэдгийг онцолжээ.

“Nekton Ocean Census”-ийн шинжлэх ухааны ахлах ажилтан Мишель Тейлор “Одоогоор бид судалгааны дээжний 30 хувийг л шинжилж дууссан. Гэтэл аль хэдийн 30 шинэ төрөл илрүүлсэн нь Өмнөд мөсөн далай дахь биологийн олон янз байдал ямар их хэмжээгээр судлагдаагүй байгааг харуулж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ABC news

ОБЕГ | Нийт дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн
Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь болон бүртгэлийн мэдээллийг танилцуулж байна
Холбооны БНГУ-ын TELC (The European Language Certificates) институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Валютын нөөцийг эрс багасгахгүй байх ганц боломж нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэж тайлбарлав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?